Ах дүү Кастрогийн эриний төгсгөл | News.MN

Ах дүү Кастрогийн эриний төгсгөл

Хуучирсан мэдээ: 2018.04.18-нд нийтлэгдсэн

Ах дүү Кастрогийн эриний төгсгөл

Ах дүү Кастрогийн эриний төгсгөл

Кубын Ерөнхийлөгч Раул Кастро өнөөдөр (2018.04.19) албан тушаалаасаа огцорч, Кубын шинэ ерөнхийлөгч болох хүний нэрийг зарлах гэж байна.

Сарын өмнө улсынхаа төв телевизээр мэдэгдэл хийхдээ Раул Кастро “Бид урт удаан зам тууллаа. Энэ зам бидний үр хүүхэд, хойч ирээдүйг хөгжил цэцэглэлтэд хүргэх биз ээ” гэжээ.

1959 оны Кубын хувьсгалаас хойш тус улсыг удирдсан Фидель Кастро 2006 онд эрүүл мэндийн шалтгаанаар ерөнхийлөгчийн албан тушаалыг өөрийн дүү Раул Кастрод шилжүүлсэн билээ.

Өнгөрсөн 60 гаруй жилийн хугацаанд ах дүү Фидель, Раул Кастро нар Кубыг удирдсан юм. Хэдийгээр коммунист дэглэм бүхий Зөвлөлт систем задран унасан ч Карибын тэнгисийн Куб арал хүйтэн дайны үед гол тоглогч байж, коммунист дэглэмийг хэвээр хадгалж чадсан.

Харин өнөөдөр Кубын Үндэсний Ассамблейн хуралдаанаар Төрийн зөвлөлийн тэргүүнийг шинээр сонгосноор ах дүү Кастрогийн эрин төгсгөл болж, Кубад түүхийн нэгэн шинэ хуудас эхлэх гэж байна.

Кубын Үндэсний Ассмблейн хуралдаан өчигдөр орой эхэлсэн боловч санал хураалт өнөөдөр болох юм. Кубын шинэ ерөнхийлөгчөөр 2013 оноос хойш намын өндөр албан тушаалд нэр дэвшсэн, Раул Кастрогийн баруун гар, Төрийн зөвлөлийн тэргүүний нэгдүгээр орлогч Мигель Диаз-Канел сонгогдох нь бараг тодорхой болжээ.

Кубын Гадаад харилцааны сайд Бруно Родригез хэлэхдээ “Кубад өөрчлөлт шинэчлэлт, уламжлалт бодлогын аль алин нь хэвээр үлдэнэ” хэмээн мэдэгдсэн юм.

Раул Кастро ерөнхийлөгчийн албан тушаалаас огцорч буй боловч 2021 онд болох дараагийн их хурал хүртэл Кубын Коммунист намын дарга хэвээр үлдэх ажээ.

Кубын улс төр судлаач Эстебан Моралесын хэлж буйгаар Раул Кубын коммунист үзэл санааны гол төлөөлөгч хэвээр байж, Диаз-Канел харин засгийн газрын хүнд хэцүү ажилд голлон анхаарах ажээ.

Харин ах дүү Кастрогийн эриний төгсгөлд Кубыг удирдах залуу ерөнхийлөгчид хямд газрын тосны эх үүсвэр болох бүс нутгийн гол түнш Венесуэлийг түшиглэн эдийн засгийн хямралын хүнд үеийг даван туулж, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тавьсан эдийн засгийн хоригоос өндийн босох том даваа хүлээж буй.

Ах дүү Кастрогийн эриний төгсгөл болох энэхүү шилжилтийн үйл явц Кубын ард иргэдийн дунд халуун мэтгэлцээн өрнүүлж байгаа ажээ.  Кастрогийн дэмжигчид энэхүү үйл явцыг хүлээн зөвшөөрч байгаа бол иргэдийн шууд оролцоогүй сонгуулийн дараа Кубад өөрчлөлт, шинэчлэлт болохгүй гэж зарим иргэд үзэж байгаа юм.

Кубын иргэд нэг сарын өмнө Үндэсний Ассемблейн 605 гишүүнийг шинээр сонгосон билээ.

Кубын иргэдийн ярьж буйгаар Засгийн газар өөрчлөлт явуулж байгаа ч Кастрогийн нөлөө их хуучин хэв маягаасаа гарч чадахгүй байгаа ажээ.  Кубын ерөнхийлөгчөөр өөр хүн сонгогдсон ч Кастрогийн нөлөө мөддөө арилахгүй гэж тэд үзэж байна.

Хэдийгээр Раул Кастро ерөнхийлөгчийн албан тушаалаас огцорч, түүний оронд шинэ, залуу хүн гарч ирлээ ч гэсэн Раул Кубын ард түмний оюун санааны удирдагч хэвээр байх болно. Яг л Фидель шиг” хэмээн Кубын иргэд ярьжээ.

Кубын эрх баригчид энэхүү шилжилтийн үйл явцад зориулж, тусгай арга хэмжээ зохион байгуулж, шинэ ерөнхийлөгчийг гадаад ертөнцөд танилцуулахын тулд гадаадын сэтгүүлчдийг ч урихгүй ажээ.

Раул Кастрогийн залгамжлагч гэгдэж буй Диаз-Канел өнгөрсөн сард Үндэсний Ассамблейн сонгуулийн үеэр хийсэн мэдэгдэлдээ “Бид хувьсгалчдын замналыг үргэлжлүүлнэ. Хувьсгалын ялгуусан марш цаашид ч үргэлжилнэ” хэмээсэн юм.

Раул Кастро өөрийн залгамжлагчаар Диаз-Канелыг нэрлэх энэ үйл явц бол өнгөрсөн 60 жилийн хугацаанд Кубад анх удаа Кастрогийн ах дүүгээс өөр хүн ерөнхийлөгч болж буй юм.  Тэрбээр Кастрогийн ах дүү шиг цэргийн дүрэмт хувцас өмсч, Коммунист намын дарга болохгүй ажээ.

Диаз-Канел Раул Кастрогийн өнгөрсөн жилүүдэд авч хэрэгжүүлсэн реформыг үргэлжлүүлж, аялал жуулчлал болон бичил бизнесийн салбарыг хөгжүүлэхэд анхаарлаа хандуулна гэж ажиглагчид үзэж байна.

29 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ovgon 2018-04-18 112.72.11.123

ФИДЕЛЬ КАСТРО ЗАСГИЙН ЭРХИЙГ булаан АВЧИХААД АМЕРИКЫГ ГУЙЖ ОЧИХОД НЬ ТЭД ТООГООГҮЙ УЧИР ГОМДОЖ ХОРССОНДОО ЭССЭСЭЭРТЭЙ НИЙЛЭЭД АРД ТҮМНЭЭ ЗУУГААД ЖИЛИЙН ЗОВЛОНД УНАГАСАН НЬ ДАРУЙ ТӨГСГӨЛ БОЛОХ БОЛТУГАЙ, ЭСВЭЛ БҮР ДОЛООН ДОР АМЬТАН АРААС НЬ ГАРЧ ИРЭЭ БОЛ УУ?

Avatar

Куба хойт солонгос орос энтэрлүүгээ зайлцгаа 2018-04-18 202.72.245.203

ЮУ БИЧИЖ БАЙГААГАА Ч ОЙЛГОХГҮЙ КУБЫГ МАГТАГЧИД ТЭНД ОЧИЖ АМЬДАРЦГАА ХАРИН ТЭНД СМАРТФОН ТАБЛЕТ НОҮТБУУК ИНТЕРНЕТ АЛЬ НЬ Ч ЧАМД ХЭРЭГГҮЙ БУЮУ БАЙХГҮЙ ТЭГЭЭД ЭЛДЭВ ТЭНЭГЛЭЛЭЭ БИЧИХ ЭЭ БОЛИНО ДОО

Avatar

Mn 2018-04-18 106.102.128.49

Гаднаас байнга ичихгүй гуйлга гуйж амь зогоодог, баян ядуугийн ялгаа нь газар тэнгэр шиг болчихсон. Зарим иргэд нь бараг өлсөж үхэхээс наахнуур арай чүү юм гэж амьдралаа залгуулдаг АРДЧИЛСАН Монгол сайхан уу тэгээд…, сайхан л байх л даа зарим нэг оркуудын хувьд Н О В Ш гэж х а р а а л идмэр…

Avatar

Зочин 2018-04-18 66.181.185.195

Куба улс их сайхан тайван боловсрол анагаах
ухаан маш өндөр хэмжээнд хөгжсөн улс орон
шүү дээ. Дэлхийд Куба улсын эмч нар өндөр
ур чадвартай байдаг.Манай улстай зүйрлэхийн
аргагүй хөгжил дэвшил экспорт хийдэг орон
шүү.

Avatar

Зочин 2018-04-18 66.181.181.15

Улс төрийн товчоог 90онд яаран огцруулсан, минний чиний бидний буруу. Бас тэгхэд сайн дураар огцорсон этгээд үнэхээр арьсаа хамгаалсан хариугүй нөхөд байж

Avatar

иргэн 2018-04-18 103.229.122.195

манайхантай адилгүй мундаг тооцоотой шинжлэх ухаан хөгжсөн мэргэжилтнүүдээ өөрсдөө сайн бэлтгэдэг орон гэсэн. Ариг гамтай улс орноо хүндэтгэж авч яваа удирдагчид ард түмэн.

Avatar

Зочин 2018-04-18 66.181.181.15

Маш зөв замаар явж бн

Avatar

? 2018-04-18 182.160.36.240

!

Avatar

Зочин 2018-04-18 182.160.36.240

?

Avatar

Зочин 2018-04-18 27.123.212.142

Viva commandante

Avatar

Зочин 2018-04-18 182.160.36.240

!

Avatar

Зочин 2018-04-18 182.160.36.240

maimai

Avatar

Зочин 2018-04-18 182.160.36.240

< crkns >

Avatar

Зочин 2018-04-18 182.160.36.240

lr

Avatar

Зочин 2018-04-18 182.160.36.240

M

Avatar

Зочин 2018-04-18 182.160.36.240

ALUUP XIIX

Avatar

Зочин 2018-04-18 182.160.36.240

GUILAGCHNII XYY GEI

Avatar

Зочин 2018-04-18 182.160.36.240

30 nactaidaa b*** ni bocoxgyi bolcon,em xepeglej baigaad gEI boljee.

Avatar

xpl 2018-04-18 182.160.36.240

**+UUP=0

Avatar

ncdl 2018-04-18 182.160.36.240

dypandaa guilagchnii xyytei naizalbal "TOPUUDAAP—|10" вp XIILGENE.

Avatar

Азгүй ард түмэн 2018-04-18 202.72.245.203

ФИДЕЛЬ КАСТРО ЗАСГИЙН ЭРХИЙГ АВЧИХААД АМЕРИКЫГ ГУЙЖ ОЧИХОД НЬ ТЭД ТООГООГҮЙ УЧИР ГОМДОЖ ХОРССОНДОО ЭССЭСЭЭРТЭЙ НИЙЛЭЭД АРД ТҮМНЭЭ ЗУУГААД ЖИЛИЙН ЗОВЛОНД УНАГАСАН НЬ ДАРУЙ ТӨГСГӨЛ БОЛОХ БОЛТУГАЙ, ЭСВЭЛ БҮР ДОЛООН ДОР АМЬТАН АРААС НЬ ГАРЧ ИРЭЭ БОЛ УУ?

Avatar

Зочин 2018-04-18 49.0.218.230

Манайх Кубын ард шүү. Баасандаа живсэн Улаанбаатарынхан ухаан нь сарничихсан

Avatar

Зочин 2018-04-18 103.57.92.135

Жаргалын орон гэсэн шүү. Манайхан нууцаар очдог гэсэн. Бүх зүйл маш хямд. Таван одтой тасархай буудал өдөрт 8 доллар. Жаргалын орон.

Avatar

Зочин 2018-04-18 112.72.11.113

Наана биз.350-520$өдрийн.юм ердөө ч хямдгүй.евротой явбал арай дээр шүү

Avatar

Зочин 2018-04-18 202.21.106.114

Өнгөрсөн 60 жилд шинэ байшин байтугай ширхэг тоосго ч өрөөгүй улс гэнэлээ . Хэвээрээ л үлдэх нь л дээ .

Avatar

nerner 2018-04-18 74.96.154.56

YUnii ch uchriig oloogui baij uchirgui muulaad eheldeg amitan yumaa chi. Kuba uls bol manaih shig hedhen oligarhuud ard tumnee shulj ideed hog deer gargaad hayachihdag teneguud bish. Yunii uchriig olj ene ulsiin ard tumnii tuuh, unuugiin baidliig ni zuv unelj sur. muu hashaanii banhar chi hashaandaa uyaatai l baij baival taarna

Avatar

ner ner 2018-04-18 74.96.154.56

bas hun am ni eruul, ih urt nasandag, Ene chuhal bishuu. Ard tumniihee tuluu baij chaddag ulsuuddaa

Avatar

Зочин 2018-04-18 202.21.106.114

Өнгөрсөн 60 жилд шинэ байшин байтугай ширхэг тоосго ч өрөөгүй улс гэнэлээ . Хэвээрээ л үлдэх нь л дээ .

Avatar

ЗОЧИН 2018-04-18 64.119.26.127

VIVA CUBA

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж