Үндэсний спортын VI их наадамд ямар төрлүүд багтав?

Хуучирсан мэдээ: 2018.04.18-нд нийтлэгдсэн

Үндэсний спортын VI их наадамд ямар төрлүүд багтав?

Үндэсний спортын VI их наадамд ямар төрлүүд багтав?

Үндэсний спортын VI их наадам ирэх наймдугаар сарын 11-15-ны өдрүүдэд Хүй долоо худагт зохион байгуулагдахаар болсон билээ.  Тус наадмыг зохион байгуулах хорооны хурал энэ долоо хоногт Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яаманд болж, их наадмын бэлтгэл ажил, зохион байгуулах хорооны гишүүдийн ажил үүргийн хуваарь, ажлын төлөвлөгөө зэрэг асуудлыг хэлэлцжээ. 

Үндэсний спортын VI их наадамд тоглоом наадгайгаас гадна спортын 10 төрлийг багтаасан. Их наадамд олон нийтийн дунд түгээмэл болсон зуны 10, өвлийн дөрвөн үндэсний спортын төрлүүдийг сонгосон. Спортын дараах төрлүүд багтжээ. 

Үүнд: 

  • Үндэсний бөх
  • Үндэсний сур харваа
  • Хурдан морины уралдаан
  • Шагайн харваа
  • Ширээний шагай
  • Жороо морины уралдаан
  • Уран уургач
  • Бугуйлч
  • Эмнэг булгиулагч
  • Буриад, урианхай уламжлалт сурын харвааг багтааж улсын хэмжээнд хоёр үе шаттай зохион байгуулахаар болжээ.

Анхан шатны тэмцээн аймаг, дүүргийн хэмжээнд ирэх зургадугаар сард болох бол шалгарсан баг тамирчид наймдугаар сард болох шигшээ тэмцээнд оролцох эрхийг авах аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж