Виннипег Жетст ганцхан хожил хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2018.04.18-нд нийтлэгдсэн

Виннипег Жетст ганцхан хожил хэрэгтэй

Виннипег Жетст ганцхан хожил хэрэгтэй

Плэй-оффын эхний шатанд учраа таарсан Виннипег Жетс болон Миннесота Уайлд багуудын цувралын дөрөв дэх тоглолт “Эксел Энержи Центр” ордонд болж зочин багийн ялалтаар өндөрлөлөө. Тус тоглолтонд багийн дэд ахлагч М.Шайфли шилдэг нь байж хоёр гоол оруулсан байна. Ингэснээр Виннипег Жетс баг талбайн эздийг 2-0 харьцаатай буулгаж авлаа.

Мөн энэ өдөр Виннипег Жетс багийн хаалгач К.Хеллебайк нийт 30 цохилтыг хааж тус тоглолтын шилдэг нь болсон байна. Цувралын гурав дахь тоглолтонд тун хангалтгүй байж хаалгандаа зургаан гоол алдаж багийнхаа ялагдлын гол буруутан болоод байсан бол өнөөдөр болсон тоглолтонд алдаагаа залруулж хаалгаа найдвартай манаж багийнхаа хожилд чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Одоо хоёр багийн цувралын тав дахь тоглолт Виннипег Жетс багийн талбайд болох бөгөөд тэдний плэй-оффын дараагийн шатанд шалгарах боломжийг илүү өндөр болгоод байна.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж