Ньюс хөтөч: Улс төрийн санхүүжилт, өндөр түвшний авилгын асуудлыг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2018.04.18-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: Улс төрийн санхүүжилт, өндөр түвшний авилгын асуудлыг хэлэлцэнэ

Ньюс хөтөч: Улс төрийн санхүүжилт, өндөр түвшний авилгын асуудлыг хэлэлцэнэ

ӨНӨӨДӨР ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 19

ХОТЫН ЦАГ АГААР

Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 5-7 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

 

08.00

  • “Хүний эрхийн тухай ярилцъя” уулзалт  ‘Нээлттэй нийгэм форум”-ын Хурлын танхимд болно.

09.00

  • ‘Усны засаглал’ хэлэлцүүлэг Пума империал зочид буудлын хурлын танхимд болно. Холбоо барих дугаар: 94997878

  •  Улс төрийн санхүүжилт ба өндөр түвшний авлига хурал Континэнталь буудалд болно. 

  • ‘Ногоон санхүүжилтийн II’ форум Туушин зочид буудлын Соёмбо танхимд болно. Холбоо барих утас:99115624

  • Чингис зочид буудлын 3 давхарт OXУ-тай радио давтамжийн хилийн бүсчлэлийг баталгаажуулах гэрээнд гарын үсэг зурна. Холбоо барих утас 88089686

09.20

  • Төрийн архивын удирдах ажилтны нэгдсэн зөвөлгөөн архивын ерөнхий газарт болно. Холбоо барих утас: Архивын ерөнхий газрын Хэвлэлийн төлөөлөгч Н.Дариймаа 96058984

09.30

  • Нийслэлийн Засаг дарга С.Батболд Чингэлтэй дүүрэгт ажиллана. Агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллыг барилгажуулах чиглэлээр хийж байгаа төслүүдийн хэрэгжилт явцтай танилцана. Утас: 325044, 91113191, 91100461

10.00

  • УИХ-ын чуулганы хуралдаантай
  • ‘Аялал жуулчлал ба чөлөөт бүсийн хөгжил’ зөвлөгөөн  ‘Holiday Inn’ Зочид буудлын хоёр давхрын хурлын танхимд болно. Холбоо барих утас: 88520208

  • СӨХ-ны хуулийн шинэчилсэн найруулгын хуулийн төслийн хэлэлцүүлэг Хууль зүйн үндэсний төвд болно. Холбоо барих утас: ‭99778377‬

  • Монголын тусгай олимпийн хороо 1-р эмнэлэгийн нийт 12 эмчтэй хамтран ХУД-ийн 63-дугаар тусгай сургуулийн 1-9-р ангийн оюуны бэрхшээлтэй хүүхдүүдэд чих,хамар, хоолойн үзлэг хийнэ.

  • Шангрилад  Бетон замын технологийн өдөрлөг болно. 

10.40

  • Нийслэлийн Засаг дарга С.Батболд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслүүдийг хэрэгжүүлэх чиглэлээр Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзалт хийнэ. /Бишрэлт зочид буудлын хурлын танхим/ Утас: 325044, 91113191, 91100461

11.00

  • Засгийн газрын XI байрны 9-н давхарт 905 тоот Хурлын танхимд “Хэвлэлийн хурал” хийнэ. Утас: 51266155, 70001285, 89032498

  • ‘Хоёр дахь ч түүхий эд авах цэг’ -ийнхэн уулзалдана. Холбоо барих утас: 99002058

11.30

  • ‘Зууны мэдээ’ сонины Үндэсний мэдээллийн төвд  Орхон аймгийн АН-ын дарга Д.Алтанхуяг Эрдэнэтийн олон мянган иргэдийг залилсан хэргийн талаар ‘Эрдэнэтийн хохирогчдын эрхийг хамгаалах холбоо’ ТББ-аас хэвлэлийн бага хурал зарлалаа.

12.00

  • MN-Мэдээллийн төвд Олон улсын оюутан, залуу судлаачдын “Оюутны спорт: Үндэстний эрүүл мэнд, хөгжил дэвшил” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал энэ сарын 20-21-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах талаар БСШУСЯ, Олон улсын спортын их дээд сургуулиудын холбоо, Монголын оюутны спортын холбоо, ҮБТДС хамтран мэдээлэл хийнэ.

  • Хөл бөмбөгийн дэлхийн аврага шалгаруулах тэмцээнтэй холбоотойгоор, Монголоос анх удаагаа тоглолтын нээлтийн бөмбөгийг гардуулах хүүхдийг шалгаруулахтай холбоотой хэвлэлийн бага хурал Emart худалдааны төвийн KIA show room-д зохион байгуулах гэж байна. Холбогдох утас: 94071991, 80057575

13.00 

  • НИТХ-ын Тэргүүлэгч Ц.Байгалмаагийн санаачилсан ‘Монголын бүтээлч ирээдүй’ технологид суралцъя хөтөлбөрийн хүрээнд Миний анхны робот-2 ЕБС-ийн сурагчдад зориулсан арга хэмжээ Монголын Хүүхдийн Урлан Бүтээх төвд болно. Холбоо барих утас : 88001037

14.00

  • УДБЭТ-аас дөрөвдүгээр сарыг  концертмейстерт зориулан сар болгон зарлаж байна. Үүнтэй холбоотойгоори УДБЭТ-ын үе үеийн концертмейстерийн зургаар үзэсгэлэн гаргаж, тэдний ур, чадвар, мэргэжлийн онцлогийн ялгааг танилцуулах зорилгоор “Уулзалт-ярилцлага”-ийг УДБЭТ-ын 2 давхрын фоейнд зохион байгуулна.

ЭНЭ ӨДӨР МОНГОЛЫН ТҮҮХЭНД

1973.04.19 БНМАУ-ын Гэр бүлийн шинэ хууль батлагдав

1975.04.19 БНХАУ БНМАУ –ын Засгийн газрын хооронд 1975 онд харилцан бараа нийлүүлэх протоколд Улаанбаатар хотноо гарын үсэг зурав.

2011.04.19 “Гал үндэстэн холбоо”, “Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн”-ийнхөн Сүхбаатарын талбайд морьтой жагсаал хийв.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж