Цахим ертөнцөд өчигдөр /2018.04.17/ оройноос эхлэн нэгэн сайхан эерэг мэдээлэл хүн бүхний ярианы сэдэв болж байв. Тодруулбал, Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд дөрөвдүгээр сарын 4 -6-ны өдрүүдэд цасан шуурга шуурч дөрвөн настай хүүхэд төөрч алга болоход Монгол банхар нохой аминд нь орж, аварчээ. Учир нь хүүг банхар гэдсэндээ хумьж ороогоод яг л гөлгөө арчилж буй нохой шиг хүүг хөлөөрөө ороож амийг нь аварсан байна. Онцгой байдлын аврах багийнхны машины дууг сонссон Банхар нохой хуцан чимээ өгснөөр тэднийг олсон аж. Хэрэв өөр үүлдрийн нохой байсан бол ийм үйлдэл хийх үгүйг хэлж мэдэхгүй юм хэмээн магтах хүмүүс олон байгаа юм.
Э.Бурам