Монголын рок, альтернатив урсгалд өөрийн орон зайг бий болгосон “Чоно” хамтлагийнхан дөрөвдүгээр сарын 20-нд “Crocus Event Hall”-д бут авах гэж байна. Арван жилийн турш фэнүүдээ хүлээлгэсний эцэст товлогдсон дээрх тоглолт “Чоно” хамтлагийн хувьд дөрөв дэх бие даасан тоглолт аж.
“Зөрөг цэцэг”, “Залуу нас”, “Чамд таалагдахын тулд”, “Сүүлчийн хичээлийн дараа хаачих вэ” зэрэг нэгэн үе богино долгионы FM-ийн ХИТ-ийг тэргүүлж байсан дуунуудын эзэд бол Чоно хамтлаг. Өнгөрсөн ба одоогийн шинэ уран бүтээлийг нь амьдаар нэгэн үдэш сонсохыг хүсвэл “Crocus Event Hall”-ыг энэ сарын 20-нд зориорой.
Г.НАРАН