“Орон нутгийн сэтгүүлчдийн форум” Орхон аймагт эхэллээ

Хуучирсан мэдээ: 2018.04.18-нд нийтлэгдсэн

“Орон нутгийн сэтгүүлчдийн форум” Орхон аймагт эхэллээ

“Орон нутгийн сэтгүүлчдийн форум” Орхон аймагт эхэллээ

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, ‘Эрдэнэт үйлдвэр” ХХК-тэй хамтран ‘Орон нутгийн сэтгүүлчдийн форум”-ыг Орхон аймагт энэ сарын 17-19-ний өдрүүдэд зохион байгуулж байна. Чуулганд 21 аймгийн 170 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч, уран бүтээлчид оролцож байна. Орон нутгийн сэтгүүлчдийн форумын албан ёсны үйл ажиллагааг МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр үг хэлж нээлээ. Форумаар Хэвлэл мэдээллийн салбар дахь мэдээллийн аюулгүй байдал, орчин цагийн чөлөөт хэвлэлийн асуудал, сэтгүүлчдийн ур чадвар, орон нутгийн сэтгүүлчдэд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэнэ.

МСНЭ-ийн 2018 оны бүтээлч ажлын төлөвлөгөөнд 23 салбар зөвлөлийг чадавхжуулах, сэтгүүлчдийн дунд дотоод болон гадаадад сэтгүүлч солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, эвлүүлэгч, зураглаач, график дизайны сургалтуудыг зохион байгуулах, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэх зэрэг орон нутгийн сэтгүүлчид рүү хандсан олон бүтээлч ажлууд тусгасан байна.

Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс форумын өмнө 21 аймагт айлчлал хийж тэдний өмнө тулгамдаад байгаа асуудлуудыг тодруулж, хэрхэн шийдэх арга замын талаар сэтгүүлчидтэй санал солилцож, зөвлөлдсөн юм. Түүнийг нэг нь эвлүүлэгч, зураглаач, график дизайны төрөлжсөн мэргэжлийн сургалтыг ‘Орон нутгийн сэтгүүлчдийн форум”-д оролцогсдыг хамруулан зохион байгуулахаар төлөвлөжээ. ‘Сэтгүүлчдийн нийгмийн баталгаатай холбоотой асуудлыг шийдвэрлэхийн тулд байгууллага өөрөө санхүүгийн эрх чөлөөтэй байх хэрэгтэй. Харамсалтай нь орон нутгийн аль ч хэвлэл мэдээллийн байгууллага орлогоороо үйл ажиллагааны зардлаа даан ажиллахад хүнд нөхцөл байдалд ирээд байна. Тиймээс гадны төсөл хөтөлбөрүүдийг монгол улсад цаашлаад орон нутаг хэвлэл мэдээллийн байгууллага, хамтран, эсвэл дангаараа хэрэгжүүлж санхүүгийн эх үүсвэрээ зөвхөн дотоодоосоо биш гаднаас шийдэх боломжтой. Тиймээс сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилчид төсөл бичиж, боловсруулж сурах шаардлагатай”-г зохион байгуулагчид онцолж байна.

Албан ёсны судалгаагаар 2016 оны эцсийн байдлаар аймаг, орон нутагт нийт 113 хэвлэл мэдээллийн байгууллага ажиллаж байна. Түүнээс 63 телевиз, 24 сонин, 26 радио орон нутагт үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Орон нутгийн сэтгүүлчид өнөөдөр ‘Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий Захирал Х.Бадамсүрэнтэй зангиагүй уулзалт хийнэ. Форумын төгсгөлд маргааш МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр, аймгийн Салбар зөвлөлийн дарга нартай үр дүнгийн гэрээ байгуулна. Форумын үйл ажиллагаа Орхон аймгийн Сэлэнгэ амралтын баазад болж байна.

ЭХ СУРВАЛЖ: МСНЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж