Европын хамгийн том дууны тэмцээн “Eurovision”-д түрүүлснээр дэлхий дахинаа “сахалтай дива” гэж алдаршсан Кочита Вурст бол гей залуу юм. Олон хүмүүс түүнийг сахал тавьж, нүүрээ буддагаас нь болоод трансжэндэр гэж андуурдаг. Өдгөө 29 настай Кочита Вурст бол НҮБ-ын төв байранд, дуулсан анхны бэлгийн цөөнхийн төлөөлөл юм.
Томас Нювирт
тАЙЗНЫ НЭР: кОНЧИТАЙ вУРСТ (WURST-ГЕРМАНААР ЗАЙДАС)
тӨРСӨН ОГНОО: 1988 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 6
тӨРСӨН ГАЗАР: аВСТРИЙН ГМУНДЕН ХОТ
Томас Нювирт Австрийн үзэсгэлэнт уулархаг бүс нутагт төрж өсчээ. Гэвч тэрбээр бага наснаасаа эхлэн бусдаас өөр байдал, бэлгийн чиг баримжаанаасаа болж гадуурхалд өртөж байв. Өсвөр насандаа тэрбээр хөвгүүдийг шохоорхох болж, бусдаас өөр байгаа нь өөрт нь ямар нэг асуудал байна хэмээн сэтгэлээр ихэд унадаг байжээ. 14 настайгаасаа загвар өмсөж эхэлсэн бөгөөд 2007 онд Старманиа шоунд оролцсоноор дуучны карьераа эхлүүлжээ. Тэрбээр “Jetzt Anders” нэртэй хөвгүүдийн хамтлагийг байгуулсан боловч амжилтад хүрэлгүй таржээ.
Галт шувуу шиг дахин төрсөн нь
Томас Нювирт гэх гей залуу хэрхэн “сахалтай дива” болон дахин төрсөн нь “Eurovision” тэмцээнтэй холбоотой. Тэрбээр анх 2007 онд нүүрээ будаж сурсан нь өнөөдрийн Кончита Вурст болох эхлэл байв. Хожим тэрбээр 2012 онд анх сахалтай эмэгтэйн дүр төрхийг бүрдүүлэн “Eurovision” дууны тэмцээний үндэсний оролцогчийг тодруулах шалгаруулалтад оролцжээ. Улмаар 2014 онд үндэсний ялагч болсноор “Eurovision” тэмцээний тайзнаа гарсан аж. Европын хамгийн том дууны тэмцээнд Австри улсыг төлөөлөн оролцохын тулд тэрбээр өөрийгөө бусдаас ялгаруулах өвөрмөц имижийг бүрдүүлсэн нь олны анхаарлыг татаж чаджээ. Тэрбээр тэмцээнд “Rise Like a Phoenix” (Галт шувуу шиг дахин төр) дуугаараа гран-при хүртсэн. Тэмцээний ялагч болсныхоо дараа тэрбээр нийгэмд гей залуусын төлөөлөл болон олон нийтийн арга хэмжээнд идэвхтэй оролцох болжээ. Кончита Вурст сүүлд ВВС радиогийн “Баасан гаригийн хөгжимтэй үдэш” нэвтрүүлэгт найрал хөгжмийн хамтлагтай дуу бичүүлсэн нь ирэх тавдугаар сард цацагдана.
Дахин нэг дуулиан
Кончита Вурст өнгөрсөн долоо хоногт ХДХВ/ДОХ-ын халдвар тээгч гэдгээ олон нийтэд зарласнаар дахин нэг дуулианы эзэн болов. Тэрбээр олон жил ХДХВ-ын эсрэг эмчилгээ хийлгэж байгаа ч нууцалсаар иржээ. Гэвч экс найз залуу нь олон нийтэд нууцыг нь дэлгэхээр заналхийлсний дараа өөрөө түрүүлж ам нээсэн аж.
Холбоотой мэдээ