Говь-Алтайн засаг дарга орлогчоо зодож гэмтээжээ

Хуучирсан мэдээ: 2018.04.18-нд нийтлэгдсэн

Говь-Алтайн засаг дарга орлогчоо зодож гэмтээжээ

Говь-Алтайн засаг дарга орлогчоо зодож гэмтээжээ

Говь-Алтай аймгийн Засаг дарга С.Гансэлэм орлогч дарга В.Рэнцэндоржийгоо гарыг нь хугартал гэмтээсэн “хурган зодоон” энэ сарын 9-ний орой Central Tower-ийн 17 давхарт нэгэн VIP өрөөнд болжээ. Энэ үед УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд С.Гансэлэмийн хамт байсан бөгөөд түүнийг орлогчоо зодох үед хориглоод дийлээгүй гэнэ. Хохирч үлдсэн В.Рэнцэндорж нь одоогоор нэгэн хувийн эмнэлэгт эмчлүүлж байгаа бөгөөд өчигдөр өмгөөлөгч авсан, хуулийн байгууллагад гомдол гаргахаар төлөвлөж байгаа аж.

Тэдний маргааны шалтгаан нь УИХ-ын 2016 оны сонгуулийн дараах орон нутгийн удирдлагыг сонгох асуудлаас үүдэлтэй байж. Сонгуулийн дараа тус аймаг дахь МАН-ын хорооны дарга В.Рэнцэндоржийг Засаг даргаар томилогдох нь гэсэн хүлээлттэй, энэ шийдвэр нь аймгийн ИТХ-аар баталгаажсан байтал тухайн үеийн Ерөнхий сайд томилоогүй аж. Харин С.Гансэлэмийг дэвшүүлж, Засаг даргаар томилсон байна.

Энэ бүхнээс үүдэн “анх тохирсон хоёр жилийн хугацаа нь болчихсон, одоо В.Рэнцэндоржийг Засаг даргаар томилох ёстой” гэсэн агуулгатай шаардлага хаврын улс төртэй хамт хүчээ авч эхэлжээ. Яг ийм үед яагаад аймгийн Засаг дарга нь, тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүний хамт орлогч даргаа дуудаж уулзаад зодоон цохиондоо хүрчээ.  Ямартай ч энэ асуудал хуулийн байгууллагад шалгагдахаар болсон байна.

У.ОЙДОВ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж