Үүл буудаж Эрдэнэбулган сумын түймрийг унтраана

Хуучирсан мэдээ: 2018.04.18-нд нийтлэгдсэн

Үүл буудаж Эрдэнэбулган сумын түймрийг унтраана

Үүл буудаж Эрдэнэбулган сумын  түймрийг унтраана

                            

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд дөрөвдүгээр сарын 15-нд гарсан түймэр аюултай байдалд хүрчээ. Түймэр Цагаан-Үүр сумын нутаг руу орж сумдын иргэд, Онцгой байдлын албан хаагчид хоёр талаас нь тогтоохыг оролдож байгаа ч салхи ихтэй байгаа тул түймэр хурдацтай тархаж байгаа аж. Тиймээс тус сумын Онцгой комиссын гишүүдээс аймгийн Онцгой комиссын дарга Л.Ганболдод хүргүүлсэн хүсэлтийн дагуу Хөвсгөл аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас өнөөдөр /2018.04.18/  шөнө үүлэнд зориудаар нөлөөлөхөөр бэлтгэл хангасан гэнэ.

Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдэгдсэнээр өнөөдөр шөнө бага зэргийн хур тунадасны урсгал түймрийн голомтыг чиглэн орж ирэх төлөвтэй байгаа учраас Рэнчинлхүмбэ сумын газрын генераторыг ажиллуулж, Хорьдол, Сарьдагийн давааны орчмоос пуужин харвахаар төлөвлөжээ.

Э.Бурам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж