П.Идэржавхлан бөхчүүдийн маргаанаас тоглолтоо хойшлууллаа

Хуучирсан мэдээ: 2018.04.18-нд нийтлэгдсэн

П.Идэржавхлан бөхчүүдийн маргаанаас тоглолтоо хойшлууллаа

П.Идэржавхлан бөхчүүдийн маргаанаас тоглолтоо хойшлууллаа

“Ээжийн энтэй эгч”, “Аавыгаа санахаар”, “Дорнын бүсгүй” зэрэг олон дуугаараа нийтийн дууны салбарт цахиур хагалж яваа дуучин П.Идэржавхлан Монгол бөхийн өргөөнд дөрөвдүгээр сарын 20-нд“Энэ насны хайр” бие даасан тоглолтоо хийхээр товлоод байсан ч хойшлуулахаас аргагүй болжээ. Тоглолтоо хойшлуулах болсон нь бөхчүүдийн маргаанаас болж, Монгол бөхийн өргөөг цагдаагийн хамгаалалтад авсантай холбоотой гэж дуучин П.Идэржавхлан өнөөдөр /2018.04.18/ сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ онцоллоо.

Тэрбээр “Уран бүтээлч бид тоглолтоо долоо хоногийн өмнөөс товлодоггүй. Бүтэн жилийн өмнөөс төлөвлөж, товоо зарладаг. Бөхчүүдийн маргаантай байдал, Бөхийн өргөөний үйл ажиллагааг зогсооход хүрлээ. Миний тоглолтын реклам сурталчилгаа аль хэдийн цацагдчихсан байсан боловч биднээс үл шалтгаалах асуудлаас болж хойшлоод байна. Бие даасан тоглолтоо дөрөвдүгээр сарын 25, 26-нд Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд хийнэ” гэдгээ онцоллоо.

Монгол бөхийн өргөөнд мөн тоглолтоо хийхээр бэлтгэл хангасан бас нэгэн уран бүтээлч бол дуучин Б.Батболд аж. Тэрбээр  тоглолтоо Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд дөрөвдүгээр сарын 23, 24-нд хийхээр болж, өөрчилжээ.

Г.НАРАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж