Хятадын Бүтээн байгуулалтын банк дөрөвдүгээр сарын 12-нд анх удаа Шанхай хотноо ажилтангүй, автоматаар ажилладаг салбараа нээжээ. Робот үүдний танхимд зочдыг угтаж, дугаар олгох бөгөөд ердийн банкны 90 хувийн буюу бэлэн болон бэлэн бус гүйлгээ хийх, бараг бүх үйлчилгээг авах боломжтой гэнэ.
Хэрэглэгч анх удаа үйлчлүүлэхдээ утасны дугаар, банкны картаа холбож, царайгаа таниулах бөгөөд дараа нь банкны картаа авчрах шаардлагагүй. Царайгаа “уншуулаад” л бэлэн мөнгө авах аж.
Эх сурвалж: CCTV
Холбоотой мэдээ