Зэсийн ханш өсч эхлэв

Хуучирсан мэдээ: 2018.04.18-нд нийтлэгдсэн

Зэсийн ханш өсч эхлэв

Зэсийн ханш өсч эхлэв

Зэсийн үнэ өнөөдрийн байдлаар Лондоны металлын бирж дээр 7015 ам.доллар/тонн-тойгоор хаагдсан байна. Дэлхийн банкны Монгол улсыг хариуцсан Ахлах эдийн засагч Жон Паскаль Нгану “ Монгол улсын эдийн засгийн өсөлтөд ашигт малтмалын түүхий эдийн үнийн өсөлт, тэр дундаа экспортын голлох бүтээгдэхүүн болох зэсийн үнэ өсөлттэй байхын сацуу ханш нь өнгөрсөн оныг бодвол илүү тогтворжсон нь өсөлтөд эергээр нөлөөлөхөөр байна” гэсэн юм. Хэдийгээр  Оюутолгойн зэсийн гарц алтны гарц оны хоёрдугаар хагасаас эхлэн дээшлэх төлөвтэй байна. Гэхдээ Монголын өсөлт өнгөрсөн оныхоос илүү байх тооцоолол нь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, тэр дундаа гадаадын шууд хөрөнгө оруулалтын өсөлтөд голлоно гэж тооцсон юм билээ.

“Оюу Толгой” ХХК-ийн хувьд 2018 онд 125-155 мянган тонн зэсийн баяжмал боловсруулах төлөвлөгөөтэй байгаа аж.  Энэ оны эхний улирлын байдлаар тус компани төлөвлөгөөт засварын ажлын улмаас үйлдвэрлэлийн болон баяжмалын хэмжээ буурч зэсийн гарц 14.3 хувиар буурсан тухай “Turquoise Hill Resources” компаниас мэдээлжээ.

Ийнхүү өнөөдрийн байдлаар зэсийн ханш ойрын өдрүүдэд байгаагүй өндөр үзүүлэлттэй байна. Ханш буурлаа ч гэсэн түр зуурын шинжтэй байх болно гэсэн дүгнэлтийг шинжээчид хэлж байа. Энэ нь зэсийн зах зээлд нийлүүлэлт саатах эрсдэл өндөр хэвээр байгаагийн сацуу зэсийн хамгийн том хэрэглэгч болсон Хятад улс хаягдал зэсийн импортод хориг тавьж магадгүй байгаатай холбоотой гэж ANZ банк мэдээлсэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж