Машин хулгайлж, зугтсан этгээд 13 настай хүүхэд байжээ

Хуучирсан мэдээ: 2018.04.18-нд нийтлэгдсэн

Машин хулгайлж, зугтсан этгээд 13 настай хүүхэд байжээ

Машин хулгайлж, зугтсан этгээд 13 настай хүүхэд байжээ

Шинэ Зеландын цагдаа нар хулгайлагдсан автомашиныг олж илрүүлэх үед жолооны ард 13 настай хүүхэд сууж явжээ. Цагдаа нар өнөөдөр орон нутгийн цагаар 12.30 цагийн орчим Парапараму эргээс автомашин хулгайлагдсан тухай дуудлага хүлээн авчээ.

Дуудлага авснаас нэг цагийн дараа хулгайлагдсан гэж бүртгэгдсэн Сузуки Свифт маркийн автомашиныг Папарамугаас өмнө зүгт явж байхад нь илрүүлжээ.  Цагдаа нар хулгайлагдсан автомашиныг зогс гэж дохисон боловч жолооч цагдаа нараас зугтахыг оролдсон байна. Харин машин хулгайлсан этгээд эмэгтэй хүүхэд байсанд цагдаа нар мэл гайхжээ.  Машин хулгайлж зугтсан этгээд 13 настай болохыг цагдаа нар тогтоосон бөгөөд машинд түүнээс гадна 10-16 насны найман хүүхэд зорчиж явжээ. Хүүхдүүд бүгд насанд хүрээгүй байсан учраас цагдаа нар тэднийг гэр  гэрт нь хүргэж өгчээ.

Эх сурвалж: the new Zealand Herald

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж