Вашингтоны Капиталсын аврагч Л.Эллер

Хуучирсан мэдээ: 2018.04.18-нд нийтлэгдсэн

Вашингтоны Капиталсын аврагч Л.Эллер

Вашингтоны Капиталсын аврагч Л.Эллер

Вашингтон Капиталс болон Колумбус Блю Жакетс багийн цувралд нийслэлийн багийг хожно гэсэн таамаг мэргэжилтнүүдийн дунд илүү давамгай байсан. Гэвч бодит байдал дээр Колумбус Блю Жакетс баг нийслэлийн багт хатуу самар болохоо харуулаад байгаа. Хоёр багийн эхний 2 цувралд хоёуланд нь нэмэлт цаг гарч Колумбус Блю Жакетс ялалт байгуулаад байсан.

Тэгвэл хоёр багийн цувралын гурав дахь тоглолт өнөө өглөө Колумбус Блю Жакетс багийн талбайд болж зочин багийн ялалтаар өндөрлөлөө. Цувралын гурав дахь тоглолтын өмнө нийслэлийн баг Вашингтон Капиталс багт ирэх дарамт их байсан нь гарцаагүй. Учир нь цувралын эхний хоёр тоглолтонд талбайдаа хожигдоод байсан тул цувралын гурав болон дөрөв дэх тоглолтыг Колумбус Блю Жакетс багийн талбайд хийх нь тэдэнд илүү дарамтыг авчирч байсан байх. Заавал хожих ёстой байсан цувралын гурав дахь тоглолтонд өмнөх тоглолтын адил ширүүн өрсөлдөөнтэй болж, хоёр ч удаа нэмэлт цаг сунгаж ялагч тодорлоо. Үндсэн цагт 2-2 харьцаатай тэнцэж хоёр дахь удаагийн нэмэлт цагт Данийн тоглогч Л.Эллер багаа хожилд хөтөлсөн гоолыг оруулж чадлаа. Ингэснээр хүнд байдалд ороод байсан Вашингтон Капиталс баг амьсгаа авахтайгаа болж байна.

Б.БЯМБАБАЯР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж