Вегас Голден Найтс баг 2-р шатанд шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2018.04.18-нд нийтлэгдсэн

Вегас Голден Найтс баг 2-р шатанд шалгарлаа

Вегас Голден Найтс баг 2-р шатанд шалгарлаа

АНУ-ын тоглоомын төв Лас-Вегас хотын төлөөлөл, NHL-н шинэ цэрэг Вегас Голден Найтс баг 2017-2018 оны улирлын плэй-оффын 2-р шатанд хамгийн түрүүнд шалгарлаа. Вегасчууд плэй-оффын эхний шатанд Лос-Анжелес Кингс багтай таарсан бөгөөд цувралыг 4-0 харьцаатай тэргүүлж дараагийн шатанд шалгарлаа.

Хоёр багийн цувралын дөрөвдэх тоглолт Лос-Анжелес хотын “Стэйплис Центр” ордонд өнөө өглөө боллоо. Тус тоглолтонд зочин баг Вегас Голден Найтс баг талбайн эздийг 1-0 харьцаатай хожсон бөгөөд тоглолтын цорын ганц гоолыг Б.МкНабб оруулсан юм. Улирлын турш чимээгүй байсан хамгаалагч Б.МкНабб цувралын 4 дэх тоглолтонд ялалтын гоол оруулж багаа плэй-оффын дараагийн шатанд хөтөлснөөр Вегас Голден Найтс багийн шинэ түүхийн эзэн болсон юм.

NHL-н түүхэнд 31 багаас лигт багтсан эхний улиралдаа шууд плэй-оффын шатанд шалгарсан багууд цөөнгүй байдаг ч XXI зуунд анхны тохиолдол болж байна. Хамгийн сүүлд NHL-д ХХ зууны төгсгөл 2000 онд лигт дебьютээ хийж байсан Колумбус Блю Жакетс болон Миннесота Уайлд багууд ч эхний улиралдаа плэй-оффт шалгарч чадаагүй. Тэгвэл Вегас Голден Найтс NHL-н шинэ зууны түүхэнд шинэ хуудас нээж байна.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж