Загвар өмсөгч С.Сарнайгийн шинэ брэнд “Monroze”

Хуучирсан мэдээ: 2018.04.18-нд нийтлэгдсэн

Загвар өмсөгч С.Сарнайгийн шинэ брэнд “Monroze”

Загвар өмсөгч С.Сарнайгийн шинэ брэнд “Monroze”

Өнөө цаг үеийн загварын сайхан бүсгүйчүүдийн төлөөлөл болж яваа С.Сарнайг “Яг түүн шиг” шоуны анхны оролцогчдын нэг гэдгээр хүмүүс илүүтэй мэднэ. Түүнийг бас ч чамгүй сайн дуучин хэмээн дэмжин суусан хүн ч цөөнгүй биз. “Монгол модель” агентлагийн загвар өмсөгч С.Сарнайгийн тайзнаа үзүүлсэн амжилт чамгүй их. Тухайлбал, тэрбээр 2014 онд Азийн “Star model”-иор шалгарч, ‘Miss world next top model’ тэмцээний ‘Miss Internet’ шагналыг хүртсэн юм. Ийн загварын тайзнаа гялалзаж яваа бүсгүй маань өнгөрсөн жилээс бизнест хөл тавьж, өөрийн нэрийн брэнд болох “Monroze” дэлгүүрээ нээгээд буй.

С.Сарнай нэгэн ярилцлагадаа ийн ярьжээ. Тэрбээр  “Monroze” хэмээх нэрийг  ээж минь өгсөн. Монгол Сарнай гэсэн утгатай. Ээж  маань  ‘Чиний нэр Сарнай чи өөрөө Монгол хүн. Цаашдаа дэлхийн тавцанд гарна гэж мөрөөдөж юмаа хий’ гэж хэлсэн гэжээ. Түүний  хувьд “Monroze” соланоо 2015 онд үүсгэн байгуулсан бөгөөд анх “Monroze” салон ажиллуулж байгаад сүүлдээ өргөжүүлж, 2018 оноос “Monroze” брэндийн дэлгүүрээ нээжээ. ‘Monzore’ брэнд бүснээс гадна  хулдаасан материалаар цүнх, мөн гоо сайхны багс, нүүр цэвэрлэгч, сормуус, гоо сайхны бүтээгдэхүүн, мөр тэгшлэгч, гар цүнх хийдэг гэнэ.

Э.Бурам 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж