Батлан хамгаалахын сайд цэргийн ангиудад ажиллав | News.MN

Батлан хамгаалахын сайд цэргийн ангиудад ажиллав

Хуучирсан мэдээ: 2018.04.18-нд нийтлэгдсэн

Батлан хамгаалахын сайд цэргийн ангиудад ажиллав

Батлан хамгаалахын сайд цэргийн ангиудад ажиллав

УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд энэ сарын 14-нд Налайхын хүрээний цэргийн ангиудад ажиллаж, санхүүжилтээс үүдэн царцсан “Ахлагч” хотхоны явц байдалтай танилцлаа.

Сайдтай хамт Зэвсэгт хүчний жанжин штаб/ЗХЖШ/-ын дарга, дэслэгч генерал Д.Даваа болоод түүний зөвлөх Х.Бүрэнтогтох нар ажилласан бөгөөд ЗХЖШ-ын Арын удирдлагын газрын дарга, бригадын генерал Д.Ганзориг, ЗХЖШ-ын ахлагч, тэргүүн ахлагч Б.Гантөмөр, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч, бригадын генерал О.Энхбаяр нар өөрсдийн хариуцсан анги дээрээ угтан авч, нэмэлт мэдээллээр хангав.

Зэвсэгт хүчний 353 дугаар ангийнхан зэвсэг хэрэгслээ дэлгээд хугацаа хэтэрсэн, шинэчлэх шаардлагатай цөөнгүй техник буйг дуулгаад ололт амжилттай олон бүтээлч ажлаа ч онцлов. Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийнхан инженерийн цэргүүд Монгол Улсын Зэвсэгт хүчний зам, бүтээн байгуулалтад хэрхэн оролцдог, манай алба хаагчид хугацаат цэргийн албаны ор, хөнжил, дэвсгэр давууг хийх боломжтой гээд цаашид “Соёлын төв”, “Цэргийн гал тогоо”-гоо яаралтай шинэчлэх шаардлага тулгарч буйгаа илэрхийлсэн. Харин Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн эмнэлэг, “Соёл спортын төв”, ахлагчийн байр, гал тогоотой танилцсан юм. Сайд Н.Энхболд хэдхэн жилийн өмнө тулгын чулуугаа тавьж, монгол гэрт штабаа байгуулж байсан энэ ангид бүтээн байгуулалтын томоохон ажлууд өрнөж, Зэвсэгт хүчний жишиг болохуйц анги болон өргөжсөн байна гэв. Төгсгөлд нь Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн зарим зэвсэг техниктэй танилцаж, агаарын орон зайн хяналт болоод агаарын цэргийн хөгжлийн талаар ярилцсан юм. БХЯ, ЗХЖШ-аас бодлогын хүрээнд агаарын цэргийг хөгжүүлэх, зэвсэг техникийг шат дараатай шинэчлэхэд гол анхаарлаа хандуулж байгааг ч илэрхийлж байв.

Мөн энэ өдөр дэд бүтцээс шалтгаалан царцаад буй “Ахлагч” хотхоны газар, явц байдалтай нь танилцсан юм. ЗХЖШ-ын ахлагч, тэргүүн ахлагч Б.Гантөмөрийн тайлбарлаж буйгаар Баянзүрхийн товчооноос зүүн тийш 3.5 км зайд баригдах “Ахлагч” хороололд 600 айлын таван давхар орон сууцууд, 16 айлын хоёр давхар амины орон сууц, хүүхдийн цэцэрлэг, спорт цогцолбор, 400 машины авто зогсоол, нийтийн эзэмшлийн талбай багтахаар төлөвлөгджээ. Гэвч дэд бүтцийн асуудлаас болж барилгын ажил гацаад байгаа гэнэ. Иймд дэд бүтцэд шаардагдах хөрөнгө мөнгийг Батлан хамгаалах яамнаас шийдээд өгвөл барилга барих компани нь хөнгөлөлтэй, уян хатан нөхцөлөөр богино хугацаанд ашиглалтад оруулах боломжтой аж. 

Эх сурвалж: Батлан хамгаалах яам

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2018-04-18 27.123.214.125

ЦАХ хугацаа ажлын амжилтаар цол гэсэн зарлиг байдаг гэтэл цол олгох хугацаа нь болоод байхад дарга нэр зүүсэн гүзээгээ унжуулсан нөхөд өөрсдөө цол авахаа боднуу гэхээс цол олгох хугацаа болсон алба хаагч хаагч нарт цолыг нь олгохгүй хохироож цолыг олгохгүй цэргийн тэтгэвэрт гаргаж байна иймд ажиллаж байхдаа цол олгох хугацаа нь болоод цол олгогдоогүй хохирсон бэлтгэл офицеруудад цолыг нь нөрөн олгох заалтыг цол олгох журамдаа оруулж цолыг нь олгох ажлыг хиыж өгөх хэрэгтэй байна. Хэдий цэргийн тэтгэвэрт гарсанч тэд бэлтгэл офицер гэсэн статустай явдаг нөгөа талаар Үндсэн хуульд хүнийг эрхэлж байгаа ажил албан тушаалаар ялгаварлаж үл болно гэж засаан. Цэргийн алба хаагч наот хжгацаа ажлын амжилтаар цол олго гэж гаргасан ерөнхийлөгчийн зарлиг ҮХ энэ хүү заалтыг хангаж гарсан. Үүнийг яаралтай авч хэлэлцэж цол журамндаа ажиллаж байхдаа цол олгох хугацаа нь болсонч цол нь олгогдоогүй бэлтгэл офицерт цолыг нөрөн олгох гэсэн заалтыг оруулж өгч хэрэгжилтийг хангах хэрэгтэй байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж