Хятадын археологичид далайн гүнд хайгуул хийнэ | News.MN

Хятадын археологичид далайн гүнд хайгуул хийнэ

Хуучирсан мэдээ: 2018.04.18-нд нийтлэгдсэн

Хятадын археологичид далайн гүнд хайгуул хийнэ

Хятадын археологичид далайн гүнд хайгуул хийнэ

Хятадын археологичид далайн гүнд анх удаа археологийн хайгуул хийхээр Хайнань мужийн Санья эргээс Тансуо-1 хөлөг онгоцтой хөдөлжээ. Тус улсын Соёлын өвийн газрын мэдээлснээр зургаан археологич далай тэнгисийн гүн рүү шумбаж, өргөн хүрээтэй судалгаа явуулах ажээ. Археологич тус бүр далайн  50-200 метрийн гүнд зургаагаас найман цаг хүртэл шумбаж, хайгуулын ажлаа явуулах бөгөөд шаардлагатай гэж үзвэл 1000 метрийн гүнд хүртэл шумбахаар зориг шулууджээ.

Археологичид далай тэнгисийн гүнд 4500 метрийн гүнд усан доорх амьдралыг судлахад зориулагдсан тусгай төхөөрөмжийг ашиглах юм байна. Хятадын шинжээчид 2017 оны аравдугаар сард Санья эргийн орчим далайн гүнд эрэл хайгуул, судалгаа явуулах туршилтын даалгавар гүйцэтгэсэн ажээ.

Эх сурвалж: Xinhua.net

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-04-18 202.72.245.203

ЭНЭ ДӨНГӨЖ ТЭНГИСИЙН ЁРООЛ БНА Ш ДЭЭ ДАЛАЙН ЁРООЛЫГ САНСАРААС БАГА СУДАЛСАН БАЙГАА ШҮҮ ДЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж