Орон нутгийн замд осол гарч нэг хүн амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2018.04.18-нд нийтлэгдсэн

Орон нутгийн замд осол гарч нэг хүн амиа алджээ

Орон нутгийн замд осол гарч нэг хүн амиа алджээ

Дорноговь аймгийн Даланжаргал сумын автомашин мотоциклтэй мөргөлдсөний улмаас нэг хүн нас барсан осол гарчээ. Тодруулбал, 2018 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр тус сумын тавдугаар багийн нутаг дэвсгэрт  Subaru маркийн автомашины жолооч А нь Дэу маркийн улсын дугааргүй мотоциклтой мөргөлджээ.

Ослын улмаас  мотоциклын жолооч Б нь газар дээрээ нас барчээ. Ослын гарсан газар цагдаагийн байгууллага үзлэг хийж, хэргийг Дорноговь аймгийн Сайшанд сумын замын цагдаагийн тасагт шалгаж байна.

Э.Бурам

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж