Даатгалын компанийн хувьцаа эзэмшигчдийн бүтцэд орсон өөрчлөлтийг бүртгэв

Хуучирсан мэдээ: 2018.04.18-нд нийтлэгдсэн

Даатгалын компанийн хувьцаа эзэмшигчдийн бүтцэд орсон өөрчлөлтийг бүртгэв

Даатгалын компанийн хувьцаа эзэмшигчдийн бүтцэд орсон өөрчлөлтийг бүртгэв

Даатгалын болон даатгалын мэргэжлийн оролцогч аж ахуйн нэгжийн бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, бүртгэл мэдээллийг шинэчлэх асуудлыг хуулийн дагуу Санхүүгийн зохицуулах хороо хянан шийдвэрлэдэг юм. Үүний хүрээнд “Ард даатгал” ХХК хувьцаа эзэмшигчдийн бүтэцдээ өөрчлөлт оруулахаар хүсэлт ирүүлснийг журмын дагуу хянаад, зөвшөөрлөө.

Хувьцаа эзэмшигч “Хөрөнгө оруулагч үндэстэн” ХК өөрийн эзэмшиж байсан нэг бүр нь 2.345 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 30.000 ширхэг энгийн хувьцааг “Ард санхүүгийн нэгдэл” ХК-д шилжүүлснийг тус компани хувьцаа эзэмшигчдийн хурлаараа хэлэлцээд, холбогдох баримт материалын хамт Хороонд ирүүлсэн байна. Хороо өөрчлөлтийг бүртгэн авч, уг өөрчлөлтийг улсын бүртгэлийн болон тусгай зөвшөөрлийн гэрчилгээнд тэмдэглүүлж, компанийн шинэчилсэн дүрмийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлэх, мөн харилцагч, үйлчлүүлэгчдийг төөрөгдүүлэхгүй ажиллахыг даалгав.

Эх сурвалж: СЗХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж