Кубад сурч буй оюутнууд Кубын Парламентын ордонтой танилцав

Хуучирсан мэдээ: 2018.04.18-нд нийтлэгдсэн

Кубад сурч буй оюутнууд Кубын Парламентын ордонтой танилцав

Кубад сурч буй оюутнууд Кубын Парламентын ордонтой танилцав

Хавана дахь ЭСЯ-ны зүгээс Кубад суралцаж буй монгол оюутнууддаа зориулан 500 жилийн түүхтэй Хавана хотын түүх дурсгалын газруудтай танилцуулах соёлын цуврал арга хэмжээг 2015 оноос хойш зохион байгуулж ирсэн бөгөөд 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Монгол Улсаас БНКУ-д суугаа Элчин сайдын гэргий П.Доржпагамын санаачилгаар монгол оюутнуудад Хавана хотын бэлэг тэмдэг болсон Капитол буюу Кубын Парламентын ордонтой танилцуулах арга хэмжээ зохион байгуулав.

Капитол барилга нь 1929 оны 5 дугаар сард нээлтээ хийсэн бөгөөд Кубын 1959 оны хувьсгалаас өмнө тус улсын Сенат, Төлөөлөгчдийн танхим байрлаж байсан түүхтэй. Капитолын дотор байрлах өргөн заалууд, хурлын танхим, номын сан, бусад үзмэрүүдээс гадна байгууламжийн төв хэсэгт дэлхийд өндрөөрөө нэгт ордог Афин Пала бурхны дүр бүхий цул хүрэл хөшөө байдаг. 1959 оны хувьсгалаас хойш Кубын Шинжлэх ухааны академи, Шинжлэх ухааны яам тус байранд үйл ажиллагаагаа явуулж ирсэн бөгөөд 2009 онд эхэлсэн барилгын их засварын ажил Хавана хотын 500 жилийн ойгоос өмнө буюу 2019 оны 11 дүгээр сард бүрэн хийгдэж дуусах юм. 2018 оны 1 дүгээр сараас Кубын Үндэсний ассамблей тус байгууламжид шилжин орсон ба 2018 оны 3 дугаар сараас Капитол Кубын ард иргэд болон гадаадын жуулчдад үүд хаалгаа нээгээд байна.

Эх сурвалж: ГХЯ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж