Ши Жиньпин Пхеньянд айлчлахаар төлөвлөж байна

Хуучирсан мэдээ: 2018.04.18-нд нийтлэгдсэн

Ши Жиньпин Пхеньянд айлчлахаар төлөвлөж байна

Ши Жиньпин Пхеньянд айлчлахаар төлөвлөж байна

Хятадын дарга Ши Жиньпин Хойд Солонгосын нийслэл Пхеньянд айлчлах гэж буй талаар албаны эх сурвалж CNN агентлагт мэдээлсэн байна. 2012 оны арваннэгдүгээр сард Хятадын Коммунист намын даргаар сонгогдсон Ши Жиньпиний хувьд энэ айлчлал Хойд Солонгос дахь анхны айлчлал болох юм.

Нэрээ нууцалсан албаны эх сурвалжийн мэдээлснээр Ши Жиньпин Пхеньянд тавдугаар сарын сүүлчээр эсвэл зургадугаар сарын эхээр, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын дээд хэмжээний уулзалтын дараа айлчлахаар төлөвлөж байгаа гэнэ. Хятад Улс Хойд Солонгосын эртний томоохон түнш орны нэг бөгөөд Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун өнгөрсөн сард гадаад дахь анхны айлчлалаа Бээжинд хийсэн билээ. Хойд Солонгосын улсын төв телевизээр Хятадын дарга Ши Жиньпин Пхеньянд дээд хэмжээний айлчлал хийх Ким Жон Уны урилгыг хүлээж авсан тухай мэдээлсэн.

Өнгөрсөн долоо хоногт ХКН-ын Олон улсын харилцааны хэлтсийн дарга Сун Тао Хятадын уран бүтээлчдийн хамтаар Пхеньянд айлчилсан байна. ОХУ мөн Хойд Солонгост засгийн газартай дээд түвшний уулзалт явуулах хүсэлтээ илгээсэн боловч Пхеньян хариу өгөөгүй байгаа ажээ.

Эх сурвалж: CNN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж