Хагас коксон түлшний үйлдвэртэй танилцана

Хуучирсан мэдээ: 2011.08.19-нд нийтлэгдсэн

Хагас коксон түлшний үйлдвэртэй танилцана

Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт өнөөдөр 14.30 цагт “ДЦС-2”-ыг түшиглэн байгуулж буй коксон түлшний үйлдвэрийн явцтай танилцана.

Тус үйлдвэр ашиглалтад орсноор 210 000 тонн хагас коксон түлш үйлдвэрлэх  цогцолбор бий болох юм. Цогцолбор 2012 оны есдүгээр сар гэхэд бүрэн баригдаж дуусах бөгөөд  хүйтний улиралд Улаанбаатар хотын гэр хорооллын дулаацуулгын хэрэгцээний 1 сая орчим  тонн нүүрсний  30 орчим хувийг утаагүй өндөр чанартай түлшээр хангах нөхцөл бүрдэх гэнэ.

Эрдэс баялаг, эрчим хүчний яам /ЭБЭХЯ/  2010 онд  “ДЦС-2” ТӨХК-ийг түшиглэн  хагас коксжсон шахмал түлш үйлдвэрлэх цогцолбор байгуулах” төслийн гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтыг зарласан. Энэ сонгон шалгаруулалтанд “Аморе интернэшнл” ХХК, ОХУ-ын “Сибтермо” ХХК-ний нэгдэл шалгарч, ЭБЭХЯ-ны түлш эрчим хүчний салбарын шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн хуралдаанаар энэ төслийн техник эдийн засгийн үндэслэлийг батлуулсан байна. Дээрх хоёр компаний түншлэл гэрээгээр жилд 210,000 тонноос доошгүй хүчин чадалтай стандартын шаардлага хангасан, чанарын өндөр үзүүлэлттэй хагас коксон түлш үйлдвэрлэх үйлдвэрийн цогцолборыг 2012 оны есдүгээр сарын 25-ны өдөр улсын комисст түлхүүр гардуулах нөхцөлөөр хүлээлгэн өгөх үүргийг хүлээжээ.

Б.СҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж