Гүүрэн гарцтай холбоотойгоор нээсэн шинэ замыг буцааж хаана

Хуучирсан мэдээ: 2018.04.18-нд нийтлэгдсэн

Гүүрэн гарцтай холбоотойгоор нээсэн шинэ замыг буцааж хаана

Гүүрэн гарцтай холбоотойгоор нээсэн шинэ замыг буцааж хаана

Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих ажлын хүрээнд “Home plaza” төвийн уулзвараас Нарны зам хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж, тус замын хөдөлгөөнийг Махатма Гандийн гудамж, “40 жилийн өндөрлөг” буюу Соёмботой хөшөөнөөс Нарны зам хүртэл барьсан түр зам руу шилжүүлээд байсан. Түр зам нь төмөр замын гарамтай огтлолцож байгаа тул аюулгүй байдлыг хангах үүднээс хуучин замын цагдаагийн гарц дээр байгаа автомат тоноглолуудыг шилжүүлж, суурилуулах ажил хийгдэхээр болжээ. Энэ ажлын хүрээнд 2018 оны дөрөвдүгээр сарын 19-ний 22:00 цагаас 23-ны 07:00 цаг хүртэл түр замын хөдөлгөөнийг хязгаарлах юм байна.

Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих ажлын хүрээнд нийт долоон байршилд түр зам барьж, хөдөлгөөний нягтралыг сааруулахаар төлөвлөсөн бөгөөд өнөөдрийн байдлаар таван түр замыг нээгээд байна. Мөн“Баянмонгол” хорооллын зүүн талын “Саруул” хотхоны арын нүхэн гарцтай холбогдсон замаар тусгаарлах зурвас тавьж, Нарны замд гурваас дөрвөн газарт буцаж эргэх гарцуудыг нээгээд байгаа аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж