Гашуунсухайтад амралтын цогцолбор байгуулна | News.MN

Гашуунсухайтад амралтын цогцолбор байгуулна

Хуучирсан мэдээ: 2018.04.18-нд нийтлэгдсэн

Гашуунсухайтад амралтын цогцолбор байгуулна

Гашуунсухайтад амралтын цогцолбор байгуулна

Засгийн газрын өнөөдөр /2018.04.18/-ийн хуралдаанаар Гашуунсухайт боомтод нүүрсний тээвэрлэлт хийж буй жолооч нарын цалин хөлс болон нийгмийн асуудлыг шийдвэрлэх асуудлыг хэлэлцжээ. Амралтын цогцолбор нь авто зогсоолтой, дулаан байр, эрүүл мэндийн болон бусад амралтын үйлчилгээг үзүүлж болохоор баригдах юм байна. Энэ талаар Зам тээврийн сайд Ж.Бат-Эрдэнэ мэдээлэл өглөө.

Тэрбээр “Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн долоо хоногт БНХАУ-д айлчилсан. Айлчлалаар Монгол улсаас экспортолж буй нүүрсний хэмжээг ихэсгэх, Тавантолгой Гашуунсухайт дахь нүүрс тээвэрлэлт, ложистикийн асуудлыг сайжруулах талаар БНХАУ-ын холбогдох албаныхантай ярилцсан. Энэ хүрээнд Тавантолгой, Гашуунсухайт чиглэл тээвэрлэлт хийж буй жолооч нарын нийгмийн асуудлыг сайжруулж тэдний амрах бололцоог хангах чиглэлээр авто зогсоолыг бий болгох шийдвэрийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гаргалаа. Энэ ажлыг яаралтай, шуурхай хийхээр болсон. Нүүрс нийлүүлж байгаа уурхайнууд болон нүүрс худалдан авч байгаа аж, ахуй нэгжүүд хоорондоо ярилцаж, тохироод ложистикийн асуудлаа шийдэх ёстой гэсэн шаардлагыг бидний зүгээс тавьж байгаа. Нөгөөтэйгүүр тээврийн байгууллагууд өөрсдийн мэдлийн зогсоолтой, жолооч нарынхаа цалинг нь цагт нь өгдөг тэднийг амралтын байраар хангах ёстой юм. Жолооч нарын амралтын цогцолборыг 10 орчим тэрбум төгрөгөөр барих тооцоолол байна. Гэхдээ энэ тооцооллыг илүү нягталж, шалгана” гэлээ.

Т.НОМИН

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-04-18 103.57.93.96

Ehleed baiguulchih. daraa ni reclamd

Avatar

Зочин 2018-04-18 103.57.93.96

Үлгэрээ ярьсаар нь байна уу. Ирээдүй цаг минь Та нар өнгөрсөн цаг дээр ганц өгүүлбэр хэлээч

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж