Худалдааны дайн хурцадвал алт “биднийг хамгаална"

Хуучирсан мэдээ: 2018.04.18-нд нийтлэгдсэн

Худалдааны дайн хурцадвал алт “биднийг хамгаална"

Худалдааны дайн хурцадвал алт “биднийг хамгаална"

-Олон улсын байдал тогтворгүй нөхцөлд  алт хосгүй  хөрөнгө болдог-


Нэгэн сайн мэдээ дуулгахад энэ оны эхний улиралд “Оюу Толгой”-н алтны агууламж өсч алтны гарц 20 хувиар нэмэгдсэн хэмээн “Turquoise Hill Resources” компани мэдээллээ. Энэ хугацаанд тус компани нийт 42 мянган унц алт бүхий баяжмал боловсруулжээ. “Turquoise Hill Resources”-ийн Гүйцэтгэх захирал Жефф Тайгесен “Өнгөрсөн онтой харьцуулахад алтны агууламж, үйлдвэрлэлд өсөлт ажиглагдаж байгаа. Цаг агаарын нөхцөл байдал болон төлөвлөгөөт засварын ажил зэргээс хамаарч үйлдвэрлэл 20 хувиар буурсан байна. “Оюу Толгой” ХХК-ийн хувьд 2018 онд 125-155 мянган тонн зэс, 240-280 мянган унц алт бүхий баяжмал боловсруулахаар төлөвлөж байна” гэв. 

Германы “Incrementum AG” үнэлгээний байгууллагаас алтны үнийг урт хугацаандаа унци нь 2300 ам.долларт хүрэх таамгийг дэвшүүлсэн. Олон улс бодлогын хүүгээ бууруулж, эдийн засгийн өсөлтийг дэмжих бодлого баримталж буй нь алтны үнийг өсгөх шалтгаан болж буй хэмээн тэд тайлбарлаж буй. Одоогийн байдлаар унци алт 1200-1300 ам.долларын ханштай байгаа юм. Монголбанкны ханшаар өнөөдөр 103.1 мянган төгрөгт хүрээд байна. Өнгөрсөн жил 20.1 тонн алтыг Монголбанкинд тушааж чадсан нь гадаад валютын нөөцийг 700 сая ам.доллараар нэмэгдүүлсэн сүүлийн 10 гаруй жилд байгаагүй амжилт үзүүлсэн.

Алтны салбарынхан одоогийн байдлаар хууль эрх зүйн орчны талаар төрөөс авах  зарим арга хэмжээний талаар хэлэлцүүлэг өрнүүлж саналуудаа холбогдох байгууллагад хүргүүлээд байна. Тухайлбал,

Одоогоор хүчин төгөлдөр үйлчилж байгаа ААНОАТ -ын тухай хуулийн 17,1 дэх заалт буюу аж ахуйн нэгжийн борлуулалтын жилийн орлого гурван тэрбум төгрөгөөс давсан тохиолдолд 25 хувийн татвар төлөх зохицуулалт байдаг. Энэ борлуулалтын дүнгийн босгыг 20 тэрбум төгрөгөөр тогтоож энэ салбарт бизнес эрхлэгчдийн дарамтыг бууруулах нь олборлолтыг болон Монголбанкинд тушаах алтны хэмжээг нэмэгдүүлнэ гэж үзэж байгаа юм.

Эсвээс алт олборлогч аж ахуйн нэгж болон иргэдийн нэр дээр алтаа тушааж, алтны гарал үүслийн тодорхойгүй байдал, далд аргаар худалдах явдал үргэлжилсээр байх болно гэж тэд ярьж байна. Мөн  “Монголбанк түүнээс эрх олгосон банкинд худалдсан алтанд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээг 2.5 хувь, нэмэлт төлбөрийн хэмжээг 0 хувьтай тэнцүү” байхаар зааж 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөнөөс хойш алт худалдан авалт эрс өссөн үзүүлэлттэй байгаа. Үүнтэй холбогдуулан Монголбанкны зүгээс энэхүү хуулийн хугацааг 2024 он хүртэл сунгахыг хүссэн албан тоотоо Сангийн яаманд мөн хүргүүлээд байгаа

Энэ мэтчилэн Төрийн байгууллага ч, алтны үйлдвэрлэлтэй холбоотой ТББ-ууд ч ч хамтдаа алтны салбарыг урт хугацаандаа хөгжүүлэх, Монголбанкинд тушаадаг алтны хэмжээг нэмэгдүүлэхээр нэгэн зүгт харж ажиллахаар зүтгэж байна. Энэ талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Алт хөтөлбөрийг үе үеийн Засгийн газар хэрэгжүүлж байна. Эдийн засгийг тогтвортой байлгадаг үндсэн нөөц нь алт. Бид жилдээ 50 тонн алтыг төв банкандаа тушаадаг байх ёстой. Ингэж байж манай улс дэлхийтэй эдийн засгийн боломжоороо ойлголцож эхэлнэ. Гэхдээ бид хариуцлагатай нөхөн сэргээлт хийдэг компаниудыг дэмжинэ” гэсэн.

Шинжээчдийн таамаглаж байгаагаар “Хэтдээ үнэ төр улсууд  санхүүгийн ба ерийн асуудлыг хэрхэн шийдвэрлэхээс шалтгаалж өөрчлөгдөх бололтой” гэх нь анхаарал татсан хэвээр байна. Учир нь сүүлийн үед алт зах зээлийн мэргэжлийн орчноос хальсан. Одоо тэр худалдааны  баталгаат хэрэгсэл, хэрэглээний зах зээлийн нэг хэсэг болсон. Тиймээс эдийн засгийн өсөлт тогтворгүй байгаа энэ үед олон улс алтны нөөцөө нэмэгдүүлэхэд анхаарч байна.

Олон улсын байдал тогтворгүй нөхцөлд  алт хосгүй  хөрөнгө болдог. Жишээ нь АНУ, эхлээд БНХАУ-тай, улмаар ОХУ, Францтай худалдааны дайнаа хурцатгах гэх мэт гэнэтийн хэрэг явдал болбол зах зээл төлөвлөснөөсөө “хазайж”  хөрөнгө оруулагчид эхлээд доллар дараа нь алт нөөцөлнө. Энэ мэт айсуй явдал тодорхойгүй байх үед алт хамгийн тогтвортой хэрэгсэл болдгийг төр анхааралдаа авч хууль эрх зүйн орчин, хувийн хэвшлийнхэнтэйгээ хамтран ажиллах бодлогыг онцлон хэрэгжүүлэх нь чухал болоод байгаа сануулахад илүүдэхгүй биз ээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж