УИХ-ын гишүүн Л.Энхболд мэдээлэл хийлээ

Хуучирсан мэдээ: 2018.04.18-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүн Л.Энхболд мэдээлэл хийлээ

УИХ-ын гишүүн Л.Энхболд мэдээлэл хийлээ

УИХ-ын гишүүн Л.Энхболд өнөөдөр /2018.04.18/ мэдээлэл хийлээ. Тэрээр “Эрдэнэс Тавантолгой” компанийн лицензтэй талбайгаас 268 мянган тонн нүүрс алга босон талаар баттай мэдээлэл байна. Мэргэжлийн хяналтын байцаагч хэмжилт хийгээд нүүрс алга болсныг тогтоосон. Энэ нь 20 орчим сая ам.долларын өртөг бүхий нүүрс. Уг асуудлаар АТГ-т шалгуулахаар хандсан. Удахгүй УИХ дахь Авлигын эсрэг бүлгийн гишүүд энэ асуудалтай газар дээ нь очиж танилцана. Монголын ард түмний өмчийг хэн ч хулгай хийж болохгүй” гэлээ.

“Эрдэнэс Таватолгой” компанийн талбайгаас нүүрс алга болсон гэх мэдээллийг шалгахаар тодорхой ажлын хэсэг байгуулсан бөгөөд Ерөнхий сайдын зүгээс яаралтай шийдвэрлэхийг үүрэг болгожээ.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж