БСШУСЯ-ны дэд сайдаар Г.Ганбаярыг томиллоо

Хуучирсан мэдээ: 2018.04.18-нд нийтлэгдсэн

БСШУСЯ-ны дэд сайдаар Г.Ганбаярыг томиллоо

БСШУСЯ-ны дэд сайдаар Г.Ганбаярыг томиллоо

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайдаар Г.Ганбаярыг томиллоо. Г.Ганбаяр нь өмнө нь МАН-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албан ажиллаж байсан юм. БСШУСЯ-ны дэд сайдаар Ё.Отгонбаяр ажиллаж байгаад, АНУ-д суух бүрэн эрхт, Элчин сайдаар томилогдсон учраас дэд сайдын суудал эзгүй байсан юм.

Товч намтар:

Боловсрол эзэмшсэн байдал: Нийслэлийн 84 дүгээр дунд сургуулийг 1996 онд төгссөн. ХБНГУ-ын HUMBOLDT сургуулийн бэлтгэл курс төгссөн. Санхүү эдийн засгийн дээд сургуулийг 2000 онд, Санхүү эдийн засгийн дээд сургуульд магистр зэрэг хамгаалсан.

Эрхэлж байсан албан тушаал: FМ 107.5 радиод ерөнхий менежер 1998-2003 онд, МҮТВ-ийн “Гэрэлтэй цонх” студид редактор 1999-2000 онд, Замын цагдаагийн ОНХА мэдээллийн албанд 2001-2002 онд, УИХ-ын хэвлэл мэдээллийн албаны мэдээллийн алба 2001-2002 онд, ТВ-5 телевизийн ерөнхий менежер 2003-2007 онд, “BSP” ХХК-ийн гүйцэтгэх захирал 2007-2010 онд,

2012 оноос одоог хүртэл НИТХ-ын төлөөлөгч

Сонгуульт ажил: МАН-ын Бага хурлын гишүүн

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж