Францын хөлбөмбөгийн цомын АШТ-ний шигшээд тоглолтонд 3-р дивизионы Ле-Ербэ клуб шалгарч үлдлээ. Хамгийн сүүлд 2011-2012 оны цомын АШТ-ний шигшээ тоглолтонд 3-р дивизионы Кевий баг шалгарч байсан юм. Тэгвэл 6 жилийн дараа дахин 3-р дивизионы баг шигшээ тоглолтонд шалгарлаа.
Ле-Ербэ баг хагас шигшээд мөн 3-р дивизионы Чамбли багтай тоглож 2-0 харьцаатай хожсон. Тоглолтын гоолуудыг Ле-Ербэ багаас Ф.Давид болон А.Гбо нар оруулсан. Хагас шигшээд ялалт байгуулж шигшээ тоглолтонд шалгарч буй Ле-Ебрэ баг Кан болон ПСЖ багуудын аль хожсонтой нь аваргын төлөө тоглоно.
Б.БЯМБАБАЯР