Тээврийн хэрэгслийн өмчлөгчийн лавлагааг ТҮЦ машинаас олгож байна

Хуучирсан мэдээ: 2018.04.18-нд нийтлэгдсэн

Тээврийн хэрэгслийн өмчлөгчийн лавлагааг ТҮЦ машинаас олгож байна

Тээврийн хэрэгслийн өмчлөгчийн лавлагааг ТҮЦ машинаас олгож байна

Иргэд, аж ахуйн нэгжүүд одоо болон өмнө нь эзэмшдэг байсан тээврийн хэрэгслийн өмчлөгчийн лавлагааг зөвхөн АТҮТ-ийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн Архив лавлагааны тасгаас авдаг байсан бол улсын хэмжээнд ашиглагдаж байгаа 108 ТҮЦ машинаас авах боломжтой юм байна. Ингэснээр төрийн үйлчилгээ иргэдэд ойртож цаг хугацаа, ачааллыг бууруулж байгааг албаныхан хэлж байна.

 Энэхүү лавлагааг халамжийн үйлчилгээ, банк санхүүгийн байгууллагаас зээл авах, төрийн болон хууль хүчний байгууллагуудад тодорхойлолт бүрдүүлэх зэрэг тохиолдолд шаарддаг тул өөрт хамгийн ойр байрлах ТҮЦ машинаас авах боломжийг Автотээврийн үндэсний төвөөс ийнхүү бүрдүүлжээ.

Тус газрын тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтэс өдөрт дунджаар 1,000-1,200 тээврийн хэрэгслийн бүртгэл, шилжилт хөдөлгөөн хийж, улсын дугаар олгох үйлчилгээ үзүүлдэг байна.

Одоогийн байдлаар 1,000 гаруй иргэн, аж ахуйн нэгж байгууллага тээврийн хэрэгслийн өмчлөгчийн лавлагааг ТҮЦ машинаас авсан бөгөөд иргэдийн цаг мөнгийг хэмнээд зогсохгүй, үйлчилгээний ачаалал буурсан үр дүнтэй ажил болжээ.

Эх сурвалж: Автотээврийн үндэсний төв ТӨҮГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж