Үзэсгэлэнгийн үеэр Шинэ гэр залуусын хорооллын талаарх цогц мэдээллийг оролцогчдод хүргэнэ. Энэ нь европ хэв маягийг агуулсан цоо шинэ хороолол бөгөөд амьдралаа шинээр эхлүүлж буй залууст хамгийн тохиромжтой хороолол гэдэг. Талбайн хувьд жижигхэн байхаас гадна доторх тохижилтыг иж бүрэн тавилгажуулснаараа орон сууцны зах зээлд цоо шинэ бүтээгдэхүүн болж байгаа хэмээн компанийнхан нь хэлж байв. Хороолол нь яармагийн гүүрний зүүн талд, Туул голын хөвөөнд байлах бөгөөд захиалагчдад зориулан загвар байрыг бий болгожээ. Залууст зориулсан уг цоо шинэ байруудаас захиалвал урьдчилгаа төлбөр нь 20 хувь гэнэ. Харин гэрээний дагуу захиалгынхаа дараачийн 30 хувийг төлөхдөө Голомт банкнаас зээлэх боломжтой гэсэн. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг “Шинэ орон сууц экспо 2011”-ээс очиж танилцаарай.
Шинэ орон сууцны экспогийн ерөнхий зохион байгуулагчаар барилгын мэдээллийн "Координат инфо" төв ажиллаж байгаа бол Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яам болон Монголын барилгын үндэсний ассоциацитай хамтарчээ.