Оюутнууд “Аюулгүй амьдрах ухааны үндэс”-ийг судаллаа

Хуучирсан мэдээ: 2018.04.18-нд нийтлэгдсэн

Оюутнууд “Аюулгүй амьдрах ухааны үндэс”-ийг судаллаа

Оюутнууд “Аюулгүй амьдрах ухааны үндэс”-ийг судаллаа

Олон нийтэд тулгуурласан гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд Дархан-Уул аймгийн ШУТИС-ийн оюутнуудад “Аюулгүй амьдрах ухааны үндэс” багц хичээлийг заалаа. Түүнчлэн онолын сургалтыг бататгах зорилгоор “Иргэдэд гамшгаас хамгаалах мэдлэг олгох сургалтын цогцолбор”-т барилгын өндөр давхраас аврах дэрэн дээр үсрэн буух, аврах хоолойгоор буух, аврах сагсаар буух, рело ашиглан гал унтраах, бартаат замыг туулан нэрвэгдэгсдэд эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, утаатай орчноос баг өмсөн гарах, цаасаар аяга хийж цангасан хүмүүст тусламж үзүүлэх зэрэг найман төрлийг даалгаврыг хийж гүйцэтгэсэн дадлага ажлыг гүйцэтгэв.

Мөн жилийн дөрвөн улиралд тохиолдож болзошгүй, тохиолдоод байгаа аюул эрсдэлүүдийг тодорхойлон, түүнээс хэрхэн сэргийлэх талаар санал бодлоо солилцон ажилласан нь сургалтаас сурсан зүйлээ хэрэгжүүлэх сайхан туршлага боллоо.

Дашрамд сонирхуулахад Дархан-Уул аймаг нь “Иргэдэд гамшгаас хамгаалах мэдлэг олгох сургалтын цогцолбор”-той цорын ганц аймаг юм. Монгол Улсдаа анх удаа баригдсан тус төв нь дөрвөн давхар барилгын стандартаар баригдсан бөгөөд утааны камер, газар хөдлөлтийн гамшгийн үед барилгаас нуугдах, хүлээх гарах аргад суралцах, аврах дэр ашиглан аврах ажиллагааг зохион байгуулан буулгах, аврах хоолой ашиглан авралтын үйл ажиллагаа явуулах гэсэн дөрвөн үндсэн хэсгээс бүрдсэн.

Байгууламжийн гадна хойд ханыг ашиглан уул нуруу байгалийн хүндрүүлсэн нөхцөлд аврах баг ажиллах дадлага сургууль хийх зориулалттай авиралтын ханан хадыг байгуулсан юм гэж Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж