М.Жеймс 24 оноо авч багтаа ялалт авчирлаа

Хуучирсан мэдээ: 2018.04.18-нд нийтлэгдсэн

М.Жеймс 24 оноо авч багтаа ялалт авчирлаа

М.Жеймс 24 оноо авч багтаа ялалт авчирлаа

Грекийн Панатинаикос баг Испанийн Реал Мадрид багтай плэй-оффын цувралын эхний тоглолтоо хийлээ. Тус тоглолт Грекийн нийслэл Афин хотноо болсон бөгөөд талбайн эзэд 95-67 харьцаатай өрсөлдөгчөө буулган авсан байна. Тоглолтонд Реал Мадрид баг талбайн эзэн Панатинаикос багийн М.Жеймсийг зогсоож чадсангүй. М.Жеймс талбай дээр 27 минут тоглохдоо 24 оноо, 8 самбар, 3 дамжуулалт өгч багаа ялалт байгуулахад гол үүрэг гүйцэтгэсэн байна. Мөн Н.Калатес 11 оноогоор тус хүргэсэн бол бусад тоглогчид 2 оронтой оноо авч чадаагүй. Гэвч энэ нь талбайн эздийг ялалт байгуулахад саад болсонгүй.

Харин зочин баг Реал Мадрид багаас гараанаас А.Рэндольф 11 оноо, Л.Дончич 10 оноо авсан бол сэлгээнээс Т.Томпкинс 12 оноогоор багтаа тус хүргэсэн байна. Харин бусад тоглогчид нь энэ өдөр тийм ч хангалттай сайн байж чадсангүй.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж