ЦСКА Москва эхний ялалтаа байгууллаа

Хуучирсан мэдээ: 2018.04.18-нд нийтлэгдсэн

ЦСКА Москва эхний ялалтаа байгууллаа

ЦСКА Москва эхний ялалтаа байгууллаа

Сагсан бөмбөгийн Евролигийн 2017-2018 оны улирлын плэй-оффын эхний шатны тоглолтууд эхэллээ. Энэ шатанд учраа таарсан Оросын хоёр баг болох ЦСКА Москва болон Химки багуудын эхний тоглолт болж ЦСКА Москва багийн ялалтаар өндөрлөсөн байна. ЦСКА Москва баг 2017-2018 оны улиралд 30 тоглолтоос 24 ялалт байгуулж Евролигийн улирлыг тэргүүлсэн бол Химки баг 30 тоглолтоос 16 хожил байгуулж эцсийн шатанд плэй-оффын эрхээ аваад байсан.

Москва хотын “Мегаспорт” ордонд явагдсан хоёр багийн тоглолтонд талбайн эзэн ЦСКА Москва баг 98-95 харьцаатай өрсөлдөгчөө буулгаж авсан. ЦСКА Москва багаас С.Родригес багаа тэргүүлэн 22 оноо, 2 самбар, 5 дамжуулалт өгсөн бол түүнд О.Хантер 18 оноо, У.Клиберн 14 оноо, С.Антонов 10 оноо, де Коло 10 оноо, К.Хиггинс 10 оноогоор тус хүргэсэн байна. Харин тэдний өрсөлдөгч Химки багаас А.Швед 22 оноо, 5 самбар, 6 дамжуулалт, Е.Вяльцев 21 оноо авсан ч баг нь хожил авахад хангалтгүй байлаа. Ийнхүү Оросын хоёр багийн цувралын харьцааг ЦСКА Москва баг 1-0 харьцаатай тэргүүлж эхэллээ.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж