“Ядуурлыг түүх болгоё” хэлэлцүүлэгт оролцоорой

Хуучирсан мэдээ: 2011.08.19-нд нийтлэгдсэн

“Ядуурлыг түүх болгоё” хэлэлцүүлэгт оролцоорой

Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим Монгол Улсын хүн амын ядуурлыг бууруулах чиглэлээр ажиллаж буй бүх байгууллага, аж ахуй нэгжийн төлөөллийг хамруулсан “Ядуурлыг түүх болгоё” сэдэвт үзэсгэлэн хэлэлцүүлгийг зохион байгуулах гэж байна. Энэ сарын 29-ний өдөр тус танхимын үзэсгэлэнгийн танхимд болох хэлэлцүүлэгт хүн бүр оролцох боломжтой.

Хэлэлцүүлэгт ядуурлыг бууруулах чиглэлийн олон улсын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч, санхүүжүүлэгч байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд ядуурлыг бууруулах үйл ажиллагааг дэмждэг аж ахуйн нэгж, бичиг жижиг бизнес, албан бус хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажилладаг хувийн байгууллага оролцох ажээ.

Б.УНДРАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж