Ньюс хөтөч: Уран бүтээлчид бөхийн өргөөний асуудлаар мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2018.04.18-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: Уран бүтээлчид бөхийн өргөөний асуудлаар мэдээлэл хийнэ

Ньюс хөтөч: Уран бүтээлчид бөхийн өргөөний асуудлаар мэдээлэл хийнэ

ӨНӨӨДӨР ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 18

ХОТЫН ЦАГ АГААР

Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 0-2 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна.  

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

09.00

  • Турк Улсын стандартын байгууллагын санаачлагаар зохион байгуулж буй “Бүс хоорондын Стандартчиллын холбоо” (MAC)–ны 27 дугаар Ерөнхий чуулган, зөвлөгөөн 4-р сарын 18-19-ны хооронд “Кемпински” зочид буудлын хурлын танхимд болох гэж байна. Чуулга, уулзалтад Турк, Монгол, Азербайжан, Гүрж, Грузин, Киргиз, Узбекстан, Молдов, Казакстан, Тажикстан, Украйн, Беларус зэрэг орнуудаас нийт 40 гаруй төлөөлөгчид оролцож байгаа бөгөөд ерөнхий зохион байгуулагчаар Турк улсын Стандартын байгууллага болон Монгол улсын Стандарт, хэмжил зүйн газар ажиллаж байна. Холбоо барих утас: 99650498

  • Хан уул дүүргийн 4 дүгээр хороо Яармаг Сити гарден төслийн барилгын талбайд МХЕГ-аас зарласан’ Хөдөлмөрийн аюулгүй байдал 2018′ аяны хүрээнд ‘Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, харилцан туршлага солилцох’ үзүүлэх сургалт болно. Сургалтанд нийслэлийн хэмжээнд барилга угсралтын үйл ажиллагаа эрхэлж буй 400 гаруй аж ахуй нэгж байгууллагын удирдлага, хөдөлмөрийн аюулгүй байдал эрхэлсэн ажилтнууд оролцоно. Холбоо барих утас: 91887887, 99096371

09.20

  • Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас зарласан “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй-2018” сарын аяны хүрээнд Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар зөвлөлөөс санаачлан барилгын талбайд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хэрхэн хангах, болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр үзүүлэх сургалтыг 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Номин констракшн деволопмент” группийн “Гарден Сити” төслийн барилга угсралтын талбайд зохион байгуулагдах гэж байна. Үзүүлэх сургалтад нийслэлийн хэмжээнд барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 400 аж ахуйн нэгж байгууллагын Захирал, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтнууд зэрг нийт 600 гаруй хүн хамрагдана. Үзүүлэх сургалтаар Аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, нийтийн гимнастик, барилгын талбайтай танилцах, Нийслэл Улаанбаатар хотод 2012-2017 онд гарсан үйлдвэрлэлийн ослын талаарх, Хөдөлмөрийн аюулгүй байдлыг шалгах хяналтын хуудас болон удирдлагын тогтолцоо, Ажлын байранд эрсдэлийн үнэлгээ хийх тухай, Өргөх, зөөх механизмын аюулгүй ажиллагаа зэрэг сэдвүүдээр санал солилцон, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч нар зөвлөгөө өгнө. Үйл ажиллагааг Хан-Уул дүүргийн Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, “Ололт Амжилтын түлхүүр” ТББ, “Номин констракшн деволопмент” групп тус тус хамтран зохион байгуулана. Холбоо барих утас: 99222605   

10.00

  • СУИС-ийн ‘Эрдмийн чуулган -2018’ хичээлийн 2-р байр буюу 100 айлын байранд  болно. Холбоо барих утас: 9929 2335

  • Нитх, Нийслэлийн боловсролын газар, Монголын сурагчдын холбоо, School Police төв хамтран эцэг эхийн эргүүлийн сургалт хэлэлцүүлгийг зохион байгуулах гэж байна. Үүнд: Цагдаагийн ерөнхий газар, замын цагдаагийн газар оролцон Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтан, эцэг эхийн зөвлөлд сургалт хийнэ. Нийслэлийн иргэний танхим 10:00 цагаас эхэлнэ. Холбоо барих утас: 88903404, 89914971, 324713

  • Монголын оюутны дотуур байрны багш нарын улсын IV зөвлөгөөн болно. Зөвлөгөөнд их, дээд сургуулийн удирдлага, оюутны дотуур байрны эрхлэгч, багш нар, оюутны төлөөлөл оролцож, оюутны байрны үйл ажиллагаа, орчин нөхцлийг сайжруулах арга туршлагын талаар зөвлөлдөнө. Зөвлөгөөн  МУБИС-ийн хичээлийн I байрны 201 тоот танхим болно. Холбоо барих утас: 8801-3503

  • Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “Нээлттэй хаалганы өдөрлөг”  зохион байгуулагдана.

  • Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвөөс зохион байгуулдаг ‘Green talks’ уулзалт, ярилцлагын зочноор Канад улсын элчин сайдын яам болон Канад сан, түүний дэмжлэгтэйгээр байгаль орчны салбарт төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн байгууллагуудын төлөөллүүд оролцоно.

11.30 

  • Зууны мэдээ’ сонины Үндэсний мэдээллийн төвд Эх орныхоо газар шороо, уул ус, байгалийн баялгийг хайрлан хамгаалах, бүрэн бүтэн байлгахын төлөө хийх монгол зан үйлийн талаар “Дэлхийн тэнгэр шүтлэгтний нэгдсэн холбоо” ТББ-аас мэдээлэл хийнэ.

12.00

  • “Vision Zero” буюу “Ослыг тэглэх алсын хараа” гэдэг нь урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулах шинэ хандлага, арга зам бөгөөд хөдөлмөрийн бүх үе шатанд хөдөлмөрийн аюулгүй байдал (Safety), Хөдөлмөрийн эрүүл мэнд (Health), Хөдөлмөрийн таатай байдал (Wellbeing) гэсэн гурван чиглэлийг нэгтгэж багтаасан ойлголт, Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчлөл дэлхий нийтийн анхаарлын төвд байсаар байна. Дээрх хөдөлгөөнд Монгол улс нэгдэх нь зүйтэй гэж үзэж 1000 хүний оролцоотой зөвлөгөөн зохион байгуулах гэж байна. Хэвлэлийн хурал МҮЭХ-ны 4 давхарт болно. Холбоо барих утас:99027019​​​

  • Зууны мэдээ’ сонины Үндэсний мэдээллийн төвд  Монголын драмын урлагийг шинэ төвшинд гаргах холограм, live зэрэг технологийн шийдлийг ашигласан ‘ФАУСТ’ драмын жүжгийн талаар хэвлэлийн бага хурал зарлалаа.

  • MN-Мэдээллийн төвд “Чоно” хамтлагийн “Чоно 2018” тоглолт, цомгийн талаарх мэдээлэл хийнэ

12.30

  • MN-Мэдээллийн төвд Бөхчүүдийн маргаанаас болж Монгол бөхийн өргөөнд тоглолтоо хийх боломжгүй болсон уран бүтээлчид хэвлэлийн бага хурал зарлалаа.

 

Төрийн ордон

09.00

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд болно. Хэлэлцэх асуудал:

  • Банкны зээлийн хүүг бууруулах зах зээлийн орчинг бүрдүүлэх талаар Засгийн газар болон холбогдох байгууллагуудад чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолын төсөл;
  • Үндэсний статистикийн хорооны 2017 оны үйл ажиллагааны тайлан.

10.00 

  • Төрөөс нийгмийн ажлын талаар баримтлах нэгдсэн бодлогыг шинэчлэх, мэргэжлийн тогтолцоо болон нийгмийн ажилтны ажлын байрны тодорхойлолтыг боловсронгуй болгох, нийгмийн ажил үйлчилгээг сайжруулах талаар санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулж Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан “В” танхимд болно. 

  • Хууль зүйн байнгын хорооны хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно. 

11.00  

  • УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны танхимын үүдэнд УИХ-ын гишүүн Л.Энхболд Тавантолгойн нүүрсний уурхайн талаар мэдээлэл хийнэ.

13.00 

  • Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд болно. 

14.00 

  • Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “Г” танхимд болно. 

15.00

  • Ахмадын болон түрээсийн орон сууц хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцах, хяналт тавих, санал, дүгнэлт боловсруулан Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий Өргөдлийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан Нээлттэй сонсголын танхимд болно.

  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно. 

16.00

  • Улсын Их Хурлын даргын 2018 оны 60 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн хуралдаан “В” танхимд болно. 

 

ЭНЭ ӨДӨР МОНГОЛЫН ТҮҮХЭНД

1995.04.18 Монголын багш нарын ажил хаялт эхлэв. 100 гаруй сургууль, цэцэрлэгийн 6000 шахам багш, ажилчид хамрагджээ. Ажил хаялтын үед багш нарыг тагнаж, чагнасан гэх шуугиан гарч байв. Есдүгээр сар хүртэл үргэлжилсэн тэмцлийн дүнд багш нарын цалинг 40 хувь нэмэгдүүлж, боловсролын салбарын зарим удирдлагыг огцруулжээ.

2016.04.18 УИХ-ын гишүүн Г.Уянга “Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам” байгуулж, анхны хурлаа хийн, мөрийн хөтөлбөрөө хэлэлцэн батлав.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж