Хэдий болтол үхэхээр нь айлгах вэ? | News.MN

Хэдий болтол үхэхээр нь айлгах вэ?

Хуучирсан мэдээ: 2018.04.17-нд нийтлэгдсэн

МОНГОЛ СЕРВИС

Хэдий болтол үхэхээр нь айлгах вэ?

Хэдий болтол үхэхээр нь айлгах вэ?

Олны нэрлэж заншсанаар ТБД андуудын эсрэг талын автобусны буудалд уржигдар өглөө 07.30 цагийн орчимд “Мах импекс-Улаан хуаран” чиглэлийн автобус ирж зогсоход зорчигчид хуйлран гүйв. Гэвч автобус дүүрэн зорчигчтой тул таваас илүү хүн багтсангүй. Хичээлдээ яарсан оюутнууд хаалганаас нь зүүгдэн багтаж орохыг хичээсэн ч автобусны жолооч “Үхэхийг хүсээгүй бол үлд” гэж зандарснаар буулаа. Жолоочийн шаардлага зөв. Хаалга ч хаах боломжгүй байхад сууна гэж зүтгэх нь зорчигч өөрийгөө аюулд оруулж байгаа үйлдэл юм. Харин дараагийн автобус хэдэн минут хүлээлгэхийг хэлэхэд бэрх.

Энэ буудалд 07.00 цагаас эхлээд автобус хүлээн сууж чадаагүй зорчигчийн нэг нь би. Эцсийн буудлаас өглөөний 06.45, 06.30 цагаас зорчигчоо суулган хөдөлсөн эхний автобус, троллейбус дээрх буудалд 07.25 цагийн орчимд ирдэг бол хоёр дахь рейсийн автобус нь 07.35 цагийн орчимд ирдэг аж. “Улаанчулуут-МУИС” чиглэлийн 57 дугаартай автобус буудалд ирж зогсоход, арайхийн багтаж суулаа. Хоёр дахь рейс нь аж. Түгжрэл бага тул цагийн хуваарийн дагуу саадгүй зорчиж яваа гэдгээ хянагч эмэгтэй хэлсэн ч баруун дөрвөн замаас түгжрэл эхлэв. Таг ч зогсчхоогүй тул автобус урагшилсаар. Гэвч Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн ард ирэхэд автобус эвдэрч зогсох нь тэр. Дараагийн автобус Бөмбөгөр худалдааны төв рүү ирж яваа сураг гарсан ч автобус дүүрэн зорчигчид багтахгүй нь ойлгомжтой тул зорчигчид бууж, алхлаа. Оюутнуудаас зарим нэг нь гар утсаараа найз нөхөдтэйгээ холбоо барин хичээлээсээ хоцрох болсноо учирлана. Хүүхдээ цэцэрлэгт хүргэх албатай аав, ээж нар такси барихаар гар өргөх ч зогсох авто машин ховор аж.

Ер нь бол автобус эвдрэх, автобусаа 30-40 минутаар хүлээх, автобусандаа багталцахгүйгээс дараагийнхыг нь хүлээх зэрэг бол нийтийн тээврээр үйлчлүүлдэг зорчигчдын хувьд туулаад л өнгөрдөг асуудал юм. Тэр болгон автобус компани, нийслэлийн Тээврийн газрынхны чихэнд хүрч, асуудал болдоггүй л болохоос биш. Гэвч ийм байдлаар нийтийн тээврийнхэн зорчигчдод үйлчилгээ үзүүлдэг баймааргүй байна.

Эхний ээлжинд автобус компаниудын үйлчилгээнд гарах цагийг 06.00 цаг болгож, өөрчлөлт оруулах. Мөн оргил цагаар үйлчилгээнд гарах автобусны тоог нэмэх. Зөвхөн нэгдүгээр эгнээгээр автобус зорчих журмаа хэвшүүлэх зэрэг хэд, хэдэн ажлыг хийхгүй бол нийтийн тээврийн үйлчилгээ сайжрахгүй нь. Хэдий болтол үхэхээр нь айлгаж, орхиж явах вэ дээ. Цагийн хуваарийн буруу төлөвлөлт эцсийн дүндээ нийтийн тээврийн үйлчилгээг унагаж байна.

Гомдлын дагуу арга хэмжээ авдаг уу?

Нийтийн тээврийн үйлчилгээнд өдөрт 937 бага, дунд оврын автобус гардаг аж. Нийтдээ 88 чиглэлд үйлчилгээ үзүүлдэг. Өдөрт дунджаар 540 мянган хүнд үйлчилдэг гэх тоо ч гарчээ. Үүгээр бол нийслэлчүүдийн 40 орчим хувь нь өдөр тутам автобусаар үйлчлүүлж байна. Энэ том ажлыг орон нутгийн өмчит компаниас гадна хувийн хэвшлийн автобус компаниуд ч үүрэлцдэг.

Гэвч орон нутгийн өмчит компанийн автобусных нь үйлчилгээ хувийн хэвшлийнхнээсээ тааруу. Зорчигчоо 30-40 минутаар хүлээлгэх нь байдаг л үзэгдэл болж хувирсан тухай иргэд ярьж байна. Энэ байдлыг үл тэвчсэн нэг нь нийтийн тээвэртэй холбоотой санал хүсэлт хүлээн авах 326352 дугаарт холбогдож хэлдэг ч эргээд хариу өгдөггүй.  Уг нь татвар төлөгчдийн мөнгөнөөс тэднийг цалинжуулж, 326352 дугаарыг ажиллуулдаг нь эцсийн дүндээ нийтийн тээврийн ажлыг л сайжруулах зорилгод чиглэдэг байлтай.

Төлбөрөө бэлнээр төлсөн хэвээр байна

Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээг цахим картын хэрэглээнд бүрэн шилжүүлэх шаардлага тавигдсанаас хойш нэг жил болж буй. Гэвч зорчигчдын дунд бэлнээр төлбөрөө хийж үйлчлүүлэх тохиолдол хэвээр байна. Хөдөөнөөс ирсэн иргэд, мөн тэр бүр нийтийн тээврээр үйлчлүүлдэггүй иргэд энэ төрлийн зөрчлийг олонтаа гаргадаг гэж хэлж болно.

Мөн өглөө эрт U-money карт цэнэглэх зарим цэгүүд ажилладаггүй, эсвэл карт цэнэглэх боломжгүй болж төхөөрөмж нь ажиллахгүй болох зэрэг алдаа гарсаар байна. Нийтийн тээврийн үйлчилгээг цахим картад шилжүүлснээр кондуктор, жолооч хоёр нийлж, орлогоосоо хумсалдаг гэх хардлагад цэг тавих боломжтой болгосон юм. Нөгөөтэйгүүр, нийслэлийн нийтийн тээврийн орлого кондуктор ажиллуулж байсан он жилүүдтэй харьцуулахад өссөн гэсэн мэдээллийг холбогдох байгууллагууд гаргасан. Тиймээс нийслэлийн тээврийн үйлчилгээг цахим картад бүрэн шилжүүлэхэд зорчигчдоос бүрэн хамаарах болж буй юм.

Г.ХОРОЛ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-04-17 66.181.189.220

urt avtobusiig oor chigleld yavuulval orlogoo tegsh huvaarlij chihdeltsehgui

Avatar

Зочин 2018-04-17 59.153.112.54

17А . 17б гээд монкара компани автобус ёстои хэрэг алга .өвлиин хүйтэн .зуны халуунд 30 -40 мин хүлээнэ . Тэгээд замдаа эвдэрнэ. Ёстои боож үхмээр

Avatar

Зочин 2018-04-17 59.153.112.54

17А . 17б гээд монкара компани автобус ёстои хэрэг алга .өвлиин хүйтэн .зуны халуунд 30 -40 мин хүлээнэ . Тэгээд замдаа эвдэрнэ. Ёстои боож үхмээр

Avatar

Зочин 2018-04-17 112.72.14.172

ХӨДӨӨНӨӨС МАШИНААР ИРЭЭД БУУСАН ХҮН БЭЛЭН МӨНГӨ ТӨЛӨХГҮИ ӨӨР ЯАМИЙМ хаа зардаг нь мэдэгдэхгүи карт хаанаас олхийм буудал бүр дээр баидаггүи л биз дээ ЖОЛООЧ НЬ АВААД Л ЯВЖИЙДАГ Ш ДЭЭ . хулгаи гэж үзвэл бэлэн мөнгө төлөхгүи баих ба карттаи болох нөхцөлийг нь ханга даа БОЛМЖГҮИ ЮМЫГ ХУЛГАИЛАНА ГЭЖ ЮҮ БАИСИЙМ ХУЛГАИЛАХ НӨХЦӨЛ ХАНГАВАЛ ХУЛГАИЛАХГҮИДЭЭ ЯАДИЙН тээ.

Avatar

MGL 2018-04-17 103.229.178.2

Gereesee ertkhen garch sur l daa

Avatar

Батый 2018-04-17 202.131.230.50

БАТҮҮЛИЙН ҮЕД ҮНЭХЭЭР ГАЙГҮЙ БОЛЖ БАЙГААД ОДОО БУЦААД Л БАХЬ БАЙДАГРУУГАА ОРЛОО ДОО ХОТЫН ДАРГА УХААНТАЙ АМЬТААН ЖААХАН Ч ГЭСЭН ҮҮРЭГТ АЖИЛ АА ХИЙЖ БОЛОХГҮЙ У?

Avatar

Зочин 2018-04-17 150.129.142.32

AWTOBUS YAG TSAGTAA ireeed tsagtaa yawdag iheer hureltseetei bwal mashin unah shaaardlaga alga

Avatar

irgen 2018-04-17 150.129.142.32

1. manaihan uursduu ih lalriin uuruu l orson bol boloo gesen shig zogschihdog hoid haalganaas hoishoo zarim awtusnuud zaitai bdag
2. 1-r egneeg yamarch ued buren chuluuluh gehdee hudlaa bh l daaa jishee n ; jijig teregnuud camer bhgui gazar 1-r egneegeer dairch yawaad camer guhuud irheer urduur dairch tugjrel bugluu uusgene albatai yum shig dairna uurlana
3.1-r egneegees sguud 3 ruu orj ireed zogschihno
4. tsagdaa nar ajil ehleh ued eruusuu bhgui bolchihno tegeed 9 duhuuleed neg uulzwar deer 2-3 tsagdaa garch ireed torguuli haigad yawchihna
5. medseer bj zurchil gargaj bga jolooch nariig hashirtal n torgoh heregtei hugatsaaa uguud uguhgui bol nemj torgodog bh
6.

Avatar

Төгс 2018-04-17 202.179.2.147

Энэ нэг картаа мобайл банк, цахим банк гэх мэтчилэн цахимаар өөрсдөө цэнэглэдэг болгочихмоор юм. заавал нэг нүх рүү орж мөнгө төлнө. иэр нь хаалттай эсвэл эвдэрсэн, сүлжээгнүй гэх мэтчилэн бараг ажиллахгүй.

Avatar

Зочин 2018-04-17 66.181.189.198

Oyutnuud alhah heregtei shuudee. Eruul mended ch tustai. Tbd andyudaas hotiin tuv yu baih ve

Avatar

Zochin 2018-04-17 103.57.92.13

Bi ch yarmagaad hujirbulan ruu 1 tsag orchim hugatsaand taivan alhaad ochchihdog l bailaa

Avatar

Зочин 2018-04-17 103.14.36.18

Хотын засаг захиргаа юм л бол дугаарын хязгаарлалт хийнэ, зам хаана гэхийн оронд автобусныхаа тоог нэмэгдүүлэх, нийтийн тээврийг сайжруулах талаар юм хийгээч, хийе гэвэл хийх юм мундахгүй их байхын.

Avatar

Зочин 2018-04-17 202.72.245.203

БАТҮҮЛИЙН ҮЕД ҮНЭХЭЭР ГАЙГҮЙ БОЛЖ БАЙГААД ОДОО БУЦААД Л БАХЬ БАЙДАГРУУГАА ОРЛОО ДОО ХОТЫН ДАРГА УХААНТАЙ АМЬТААН ЖААХАН Ч ГЭСЭН ҮҮРЭГТ АЖИЛ АА ХИЙЖ БОЛОХГҮЙ У?

Avatar

Зочин 2018-04-17 202.131.243.158

БЭЛЭН МӨНГӨ ЖОЛООЧ НАР ДУРТАЙ АВДАГ

Avatar

Зочин 2018-04-17 202.4.248.66

Энэ Нийслэлийнхэн автобусны үйлчилгээгээ сайжруулах тал дээр энэ олон жил юу ч хийхгүй юмаа. Хэрэв нийтийн үйлчилгээний автобуснууд сайн бол хэн үргэлж машин уная гэж бодох вэ дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж