Кранист зөөлөн эдийн гэмтэл авчээ

Хуучирсан мэдээ: 2018.04.17-нд нийтлэгдсэн

Кранист зөөлөн эдийн гэмтэл авчээ

Кранист зөөлөн эдийн гэмтэл авчээ

Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянмонгол хорооллын 410-р байрны хойно “Саруул хороолол”-ын барилгын ажил гүйцэтгэж байсан кран унасан хэрэг даваа гаригт гарсан. Кран унаснаас нэг хүнд бэртсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл тус краны кранист нь 36 настай Хойд Солонгос улсын иргэн байжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар кранист азаар зөөлөн эдийн гэмтэл авсан бөгөөд шаардлагатай эмчилгээг хийж байгаа гэлээ.

Онцгой байдлын аврах тусгай анги болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын мэргэжилтнүүд газар дээр нь ажиллаж, урьдчилсан байдлаар Краны бэхэлгээ тасарснаас кран унасан байж болзошгүй гэсэн дүгнэлт гаргажээ. Одоогоор холбогдох албаныхан нарийвчлан шалгах шалгалт үргэлжилж байгаа учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй гэлээ. Краны ашиглалтын хугацаа дууссан эсэх, кранист нь Монгол Улсад ажиллаж амьдрах эрхтэй байсан эсэх болон мэргэжлийн кранист байсан эсэхийг шалгаж байгаа юм байна. Мөн кран унаснаас ойролцоох зогсоол дээр байсан автомашинуудыг эвдэрсэн учраас хохирлын хэмжээг тогтоохоор ажиллаж байна гэлээ.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж