Хуучирсан мэдээ: 2018.04.17-нд нийтлэгдсэн

VS

Ц.Нямдорж VS Б.Мэргэн

Ц.Нямдорж VS Б.Мэргэн

УИХ-ын гишүүн Д.Гантулгыг гишүүнээс түр түдгэлзүүлэх саналыг прокурорын газраас УИХ-ын даргад өгсөн. Хуулийн дагуу УИХ энэ асуудлыг 48 цагийн дотор хэлэлцэж, түдгэлзүүлэх саналыг хүлээж авах эсэхээ тодорхой болгох байсан юм. Прокуророос УИХ-ын гишүүн Д.Гантулгыг түдгэлзүүлэх саналдаа  Үндсэн хуулийн Цэцээс хүчингүй болгосон УИХ-ын тухай хуулийн 6.9-1-т үндэслэсэн. Тус хуулийн 6.9.1 буюу Улсын ерөнхий прокурор УИХ-ын гишүүнийг гэмт хэрэг үйлдэж байхад нь нотлох баримттайгаар баривчилсан үед түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д оруулах тухай заалтыг хүчингүй болгосон учир энэхүү заалтыг өөрчилж, хуульд нэмэлт оруулаагүйгээс ийнхүү хуулийн мухардалд орсон хэмээн тайлбарлаад байгаа. Тэгвэл News агентлаг энэ удаагийн VS буландаа УИХ-ын гишүүн Д.Гантулгын асуудлаар хуулийн мухардалд орсон эсэх талаарх Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж болон хуульч Б.Мэргэн нарын эсрэг, тэсрэг байр суурийг хүргэж байна.


УИХ-ын гишүүн Ц.Нямдорж

Хуульч Б.Мэргэн

-Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар УИХ-ын гишүүний бүрэн эрхийг хөнддөг 6.9.1 гэх заалтыг хүчингүй болгосон. Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааны шийдвэр гарсантай холбогдуулан УИХ-аас тодорхой өөрчлөлтүүд хийх ёстой байсан. Гэвч энэ өөрчлөлтүүдийг УИХ хийгээгүй байна. Үүнээс үүдэж хууль зүйн ойлгомжгүй, төвөгтэй байдал бодитойгоор үүссэн. Хууль зүйн байдал нь тодорхой байхад прокурорын байгууллагын саналыг хүлээж авна, авахгүй гэдэг зүйлийг ярих боломжгүй. Тиймээс УИХ хуулийн асуудлаа шийдвэрлэхгүй бол болохгүй болж байгаа юм. Жишээлбэл, УИХ-ын тухай хуулийн 6.9.1 дэх заалт хүчингүй болсон байхад доод талд нь 6.9.1 дэх заалтыг үндэслэнэ гэсэн дөрвөн хэсэг байгаа юм. Мөн хуулийн 34.7 дахь заалт нь мөн 6.9.1 дэх заалтыг үндэслэнэ гэсэн байх жишээтэй. Тиймээс хууль зүйн ойлгомжгүй байдлыг УИХ болон холбогдох байнгын хороод яаравчлан хийж, хуулийг тодорхой болгох шаардлагатай.

-Д.Гантулгатай холбоотой асуудал дээр хуулийн мухардал гээд байх зүйл байхгүй. Ер нь бол хуулийг хэрэглэе гэвэл нөөц боломж гарц бий. Д.Гантулгыг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх асуудлыг Үндсэн хуулийн 29.3-д зааснаар шийдвэрлэх боломжтой. Тус заалтад ‘УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж шийдвэрлэнэ’ гэж заасан байгаа. Прокурорын байгууллага Д.Гантулга гишүүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх саналыг ганцхан УИХ-ын тухай хуулийн 6.9-т үндэслэлгүй, Үндсэн хуулийн заалтыг ч гэсэн дурдаж өгсөн. Энэ бол МАН-ын бүлгийн, УИХ-ын гишүүдийн ашиг сонирхлын асуудал. Өөрсдөдөө хэрэгтэй зүйлээ яриад хэрэггүй гэсэн хэсгээ ярихгүй байна.  Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт гарчхаад байхад УИХ-ын тухай хуулийн 6.9.1 дэх заалтыг өөрчлөх ажлыг УИХ Үндсэн хуульд нийцүүлэн хийх ёстой. Цэцийн шийдвэр гараад таван сар гаруйн хугацаа өнгөрч байхад энэ ажил хийгдээгүй байна. УИХ-ын дэгийн тухай хуульд Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй холбоотой заалтыг өөрчлөхдөө бусад байгууллагуудаас санал авах шаардлагагүй, холбогдох байнгын хороо руу оруулна гэж заасан байгаа. Тиймээс энэ өөрчлөлтийг илүү хурдан хийх боломжтой. Харин хүчингүй болгосон заалтыг өөрчлөх хугацааг дэгийн тухай хуульд заагаагүй нь алдаа юм болов уу гэж харж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж