Хөвсгөлийн түймэр нэн аюултайд хүрчээ

Хуучирсан мэдээ: 2018.04.17-нд нийтлэгдсэн

Хөвсгөлийн түймэр нэн аюултайд хүрчээ

Хөвсгөлийн түймэр нэн аюултайд хүрчээ

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд энэ сарын 15-нд гарсан түймэр аюултай байдалд хүрчээ. Түймэр Цагаан-Үүр сумын нутаг руу орж сумдын иргэд, Онцгой байдлын албан хаагчид хоёр талаас нь тогтоохыг оролдож байгаа ч салхи ихтэй байгаа тул түймэр хурдацтай тархаж байгаа аж. Энэ талаар тус аймгийн Онцгой байдлын газрын дарга Ё.Пүрэвсүрэнгээс тодрууллаа.

-Түймэр юунаас үүссэн бэ?

-Юунаас үүссэнийг гал унтарсны дараа байцаагчид тогтооно. Хөвсгөл аймгийн нийт нутгаар цасгүй хуурайшилттай байгаа учраас ой хээрийн түймэр гарсаар байна. Эрдэнэбулган сумаас 60 км-ийн зайтай Горхины эх Ухнатын даваанд энэ сарын 15-ны 20.00 цагийн үед гарсан ойн түймрийг унтрааж чадаагүй гурав дахь өдрөө асч байна. Түймрийн голомтод аймгийн Онцгой байдлын газрын 36 алба хаагч, орон нутгийн 100 хүн  ажиллаж байна.

-Аймагт гарсан түймэр хэддүгээр зэрэгт байгаа вэ?

-IV зэрэглэл буюу түймрийн эрсдэл нэн аюултай хэсэгт Хөвсгөл аймгийн Мөрөн, орчмын бүс нутаг хамрагдаж байгаа. Түймрийн III зэрэглэл буюу түймрийн аюултай зэрэгт Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр, Баянзүрх сум хамрагдаж байна.

-Он гарсаар хэд дэх түймэр нь энэ болж байна вэ?

-Дөрөвдүгээр сар гарснаас хойш аймгийн хэмжээнд ой хээрийн зургаан түймэр гарлаа.  

Р.Ренчиндулам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж