Европын орнууд Европын бодлогыг дагах нь өлзийтэй

Хуучирсан мэдээ: 2011.08.19-нд нийтлэгдсэн

Европын орнууд Европын бодлогыг дагах нь өлзийтэй

Франц улсын Сангийн сайд Франсой Баройн Европт болж буй санхүүгийн хямрал чухам юутай холбоотой болох тухай болон тус улсын Ерөнхийлөгч Н.Саркозигийн Герман улсын Ерөнхийлөгч Ангела Маркельтай хийсэн уулзалтын талаар “Le Monde” сонинд өөрийн санал бодлоо илэрхийлж, сонирхолтой ярилцлага өгсөнийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

-Сайн байна уу, танд энэ өдрийн мэнд хүргээд, манай сонины ярилцлагын буланд хоёр дахь удаагаа уригдаж хүрэлцэн ирсэнд талархаж байна. Сангийн сайдын хувьд дэлхийн анхаарлын төвд байгаа санхүүгийн хямралыг ерөнхийдөө юу гэж дүгнэж байна?

-Миний бодлоор энэ бүхэн өөр өөрийн чиг хандлагатай,  санхүүгийн олон төрлийн хямрал гэж ойлгож болно. Эдийн засгийн хувьд ч “Шинэ эрин ирж байна” гэж би ойлгож байгаа. Учир нь хоёр дахь удаагийн санхүүгийн хямрал ийнхүү болж байна гэж яриад байгаа. Миний бодлоор энэ хямралыг дэлхийн санхүүгийн зах зээлд томоохон эргэлт авчирна гэдэгт бага зэрэг итгэлтэй байна.

-Бага зэрэг гэдэг үг тань “Бараг үгүй” гэсэн үгтэй ижил сонсогдож байна. Евро бүсийн орнуудын бондыг хумих бодлого зөв шийдвэр байсан уу?

-Бондыг хумих бодлогыг би хувьдаа дэмжиж байгаа. Харин зарим орнууд үгүйсгэж байгаа гэж дуулсан. Энэ асуудал дээр олон улсын “Санхүүгийн их хурал” зарлах нь  зөв гэсэн саналыг би дэвшүүлж байгаа. Хэрэв миний санал дэмжигдэх юм бол санхүүгийн хямралыг нарийн судалсан манай улсын санхүүгийн мэргэжилтнүүдийн гаргасан судал­гааг дэлгэх бодолтой байгаа. Мэдээж евро бүсийн орнуудын хувьд асуудал хүнд байгаа ч дор бүрнээ дотоодын бодлогоо дэмжиж, гадаадад гаргаж байгаа бараа, бүтээгдэхүүнийхээ экс­портыг чангатгах тал дээр анхаарлаа хандуулахыг манай улсын Сангийн яамнаас дэмжиж байгаа.

-Саяхан Германы тэргүүн Францын тэргүүнтэй уулзаж Европын санхүүгийн хямралын талаар зөвшилцөлд хүрч, гарах арга замын талаар санал бодлоо солилцсон билээ. Тэгвэл санхүүчид уг уулзалтыг зөвхөн өөрсдийн хоёр орны эрх ашигт нийцсэн шийдвэрүүдийг гаргасан гэж үзэж байгаа. Энэ тал дээр таны байр суурь?

– Энэ бол худлаа цуу яриа. Яагаад гэвэл Германы тэргүүн манай улсын тэргүүнтэй нүүр тулан уулзаад зарим асуудлыг шийдэх нь шийдсэн. Харин асуудлын гол нь Францад ашигтай юу, Европт ашигтай юу гэдэг л байгаа юм. Европын Зарим скандинавын орнууд өөрсдийн шийдвэрээ гаргасан. Тэр нь мэдээж Герман, Франц хоёрын бодлогыг бусад орон  дэмжихээс өөр гарах гарцгүй болсон хэрэг л дээ. Яагаад гэвэл Итали, Грек, Испани, Португаль зэрэг улсыг хар л даа. Бөөн өр, бөөн зээл. Эргэж төлөх нь төлөх л байх. Гэхдээ л эрсдэлтэй. Нөхцөл байдал яг үнэндээ  ийм л байна. Их хэмжээний бонд ямар аюултай болохыг эдийн засагчид мэдэж байгаа. Аль, аль талын эрсдэлийг тооцоолох юм бол еврог дэмжиж, бондыг түр хойш нь тавих цорын ганц зам үлдэнэ байх. Хүмүүсийн эмээж байгаа зүйл бол бэлэн мөнгө их хэмжээгээр гаргах. Бас нөгөө талаасаа мөнгөн хуримтлал байх ёстой хэмжээнээс хэтэрбэл зах зээлд тэр болгон дансаар гүйлгээ хийх чадамж багасч, улмаар бэлэн мөнгөний “дампууралд” орох аюултай.

-АНУ-ын зах зээлд гадаадаас чиглэж байгаа нийлүүлэлт эрс багасч байгаа. Тэгвэл Францын хувьд энэ мэт бодлогыг Сангийн яамнаас баримталж эхэлсэн үү?

-Энэ тал дээр арай өөр ойлголттой байдаг бололтой. АНУ-ын зах зээл хэдийгээр дэлхийн зах зээлтэй шууд холбоотой ч тивийн бодлого гэж зүйл бас бий. Энэ нь Европын орнууд Европын бодлогыг л дагах нь өлзийтэй гэх үү дээ. Тиймээс л бид өөрсдийн тивд өөрийн гэсэн мөнгөн тэмдэгт гаргасан учиртай.

-Өнгөрсөн сард болсон Фран­цын эдийн засгийн чуулганаар одоогийн санхүүгийн хям­ралыг зарим хүмүүс урьдчилан таамагласан юм шиг үг хэлж байсан. Энэ нь тэдний хувьд аз­тай гэмээр зүйл тохиолдож бие­лээ олсон. Дараа, дараагийн санхүүгийн урьдчилсан байдлыг иргэд хэрхэн гаргадаг талаар мэдээлэл төдийлөн бага?

-Хүмүүсийн хийх ёстой зүйл зүгээр л бидэнд итгэх. Хаширлаж болохгүйг зарим эдийн засагч нар анхааруулсан. Эдийн засгийн мэдрэмжийн талаар өөр сэдэв гарч ирнэ. Энэ талаар ярих нь тохиромжгүй мэт санагдаж байна.

Б.Баатар

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж