Хөх мөрөнд 500 хилэм тавьжээ | News.MN

Хөх мөрөнд 500 хилэм тавьжээ

Хуучирсан мэдээ: 2018.04.17-нд нийтлэгдсэн

Хөх мөрөнд 500 хилэм тавьжээ

Хөх мөрөнд 500 хилэм тавьжээ

Хятадын Хүбэй мужийн Ичан хотод нэгэн сонирхолтой үйл явдал болжээ. Тодруулбал, энэ сарын 14-нд Хөх мөрний Гурван хавцал хэмээх газарт хятад хилэм загасыг усанд тавих үйл ажиллагаа болсон байна. Энэ үеэр хиймэл үржүүлгийн аргаар төрүүлсэн 500 хятад хилмийг Хөх мөрөнд тавьжээ.

Хулсны баавгайн адил хятад үндэстний бэлгэдэл амьтан гэгддэг энэ хилэм нь Дорнод Хятадын тэнгисээс дэлхийн гурав дахь урт мөрөн Хөх мөрөн хүртэлх 3500 км орчим замыг жил бүр туулдаг нүүдлийн загас гэнэ. Гэвч сүүлийн жилүүдэд Гэжоуба далангаас болж тус аялал тасалдах, хилмийн тоо толгой цөөрөхөд хүрчээ. Хилмийн урт таван метр бөгөөд заримынх нь жин 450 кг хүрдэг байна. Балар эртний устаж үгүй болсон амьтныг санагдуулам төрхтэй энэ аварга хилэм могойрхуу бие, бөндгөр хошуутай. Түүнчлэн энгэрийн аварга том сэврээ, арьсны товгор зэргээрээ бусад зүйлийн хилмээс ялгардаг аж.   

Эх сурвалж: CCTV

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Уншигч 2018-04-17 66.181.176.238

Уг нь сэлэнгэ мөрөнд хилим загас байдаг байсан . Улаан номд орсон

Avatar

Зочин 2018-04-17 66.181.161.48

Айлын хүүхдүүд ийм мундаг. Манайд тул устаад дуусч байдаг. Хэн ч энэ талаар ам нээхгүй юм.

Avatar

Зочин 2018-04-17 59.153.112.173

GANTS TULNII SHOL UUCHIHIINSAAN KK

Avatar

Sa 2018-04-17 178.89.175.49

Mundag yumaa har turs shahdag gants ulaan nomond orson zagas. Manai nuurand urjuulj bolohgui l baihdaa. Baisniig ni orosuud mongolchuud alaad duussan

Avatar

Зочин 2018-04-17 59.153.112.173

HARIIN YUMAAR YAH NI UU . BOSOO ZAYAT MONGOLCHUUD . HA HA MALAA ID

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж