Хөх мөрөнд 500 хилэм тавьжээ

Хуучирсан мэдээ: 2018.04.17-нд нийтлэгдсэн

Хөх мөрөнд 500 хилэм тавьжээ

Хөх мөрөнд 500 хилэм тавьжээ

Хятадын Хүбэй мужийн Ичан хотод нэгэн сонирхолтой үйл явдал болжээ. Тодруулбал, энэ сарын 14-нд Хөх мөрний Гурван хавцал хэмээх газарт хятад хилэм загасыг усанд тавих үйл ажиллагаа болсон байна. Энэ үеэр хиймэл үржүүлгийн аргаар төрүүлсэн 500 хятад хилмийг Хөх мөрөнд тавьжээ.

Хулсны баавгайн адил хятад үндэстний бэлгэдэл амьтан гэгддэг энэ хилэм нь Дорнод Хятадын тэнгисээс дэлхийн гурав дахь урт мөрөн Хөх мөрөн хүртэлх 3500 км орчим замыг жил бүр туулдаг нүүдлийн загас гэнэ. Гэвч сүүлийн жилүүдэд Гэжоуба далангаас болж тус аялал тасалдах, хилмийн тоо толгой цөөрөхөд хүрчээ. Хилмийн урт таван метр бөгөөд заримынх нь жин 450 кг хүрдэг байна. Балар эртний устаж үгүй болсон амьтныг санагдуулам төрхтэй энэ аварга хилэм могойрхуу бие, бөндгөр хошуутай. Түүнчлэн энгэрийн аварга том сэврээ, арьсны товгор зэргээрээ бусад зүйлийн хилмээс ялгардаг аж.   

Эх сурвалж: CCTV

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж