Шин Ланьфан хэмээх хятад хатгамалчин саяхан найман метр урт, 50 см өргөн хатгамал бүтээжээ. Тэрбээр энэ хатгамлаа дөрвөн жилийн турш оёсон бөгөөд “Чин Мин үеийн голын зураг” хэмээх бүтээл гэнэ. Ингэхдээ хатгамлын олон төрлийн оёдлыг ашиглажээ.
Шин Ланьфан нь Хятадын Хэбэй мужийн Ши Жяжуан хотын хатгамалчин. Тэрбээр өмнө нь нэхмэлийн үйлдвэрт ажиллаж байсан бөгөөд 2000 онд ажлаасаа халагдсаныхаа дараа Сүжоу хотод сурахаар очжээ. Үүнийхээ дараа Ши Жиажуан хотод бизнесээ эхлүүлэхээр буцаж ирсэн байна. Шин Ланьфан нь Хятадын хойд нутгийн хатгамал болон Сүжоу нутгийн хатгамлын ур, оёдол, хэв маягийг хослуулан олон төрлийн бүтээл урлажээ.
Эх сурвалж: CCTV
Холбоотой мэдээ