Н.Учрал: Мэргэжлээ сонгох нь ирээдүйгээ сонгохтой адил

Хуучирсан мэдээ: 2018.04.17-нд нийтлэгдсэн

Н.Учрал: Мэргэжлээ сонгох нь ирээдүйгээ сонгохтой адил

Н.Учрал: Мэргэжлээ сонгох нь ирээдүйгээ сонгохтой адил

Өсвөр үеийнхэнд мэргэжлийн чиг баримжаа олгох мэргэжлээ зөв сонгоход нь туслах зорилгоор СХД-ийн  Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг хамарсан “Ирээдүй эзэд-2018” мэргэжил сонголтын аян 4 дүгээр сарын 10-нд Их Засаг Олон улсын их сургуулийн II цогцолборт нээлтээ хийлээ. Уг аяныг УИХ-ын гишүүн Н.Учралын дэмжлэгтэйгээр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Гэр бүл хүүхэд залуучуудын газар, СХД-ийн Гэр бүл хүүхэд залуучуудын хэлтэс, Боловсролын хэлтэс хамтран зохион байгуулж байгаа юм. “Ирээдүйн эзэд-2018” аяны нээлтийн арга хэмжээнд тус дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Н.Учрал, СХД-ийн Засаг дарга Ж.Сандагсүрэн нар оролцлоо.

Н.Учрал гишүүн ахлах ангийн сурагчдад “ Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ?” сэдвээр, Нийслэлийн Залуучууд хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир “Хувь хүний хөгжил” сэдвээр тус тус лекц уншлаа мөн үеэр Н.Учрал гишүүний зүгээс СХД-ийн 12, 62 дугаар сургуулийн 3000 сурагчдад зориулж Монголынхоо түүхийн нэгээхэн хэсгийг энгийн ойлгомжтой хэлбэрээр шимтэн үзэж, эх түүхээ танин мэдэхэд нь нэмэр болох үүднээс “Чингис Хаан” анимэйшнийг хувийн зардлаар үзүүлэхээр болсноо мэдэгдлээ. Сурагчид тус анимэйшнийг 2018.04.17-ноос 21-ний хооронд Соёмбо кино театрт үзэх юм байна.

Г.ИТГЭЛ

Эх сурвалж: www.medee.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж