"Уурхайчин эмэгтэйчүүд-Хөгжлийн төлөө" Үндэсний чуулган эхэллээ | News.MN

"Уурхайчин эмэгтэйчүүд-Хөгжлийн төлөө" Үндэсний чуулган эхэллээ

Хуучирсан мэдээ: 2018.04.17-нд нийтлэгдсэн

"Уурхайчин эмэгтэйчүүд-Хөгжлийн төлөө" Үндэсний чуулган эхэллээ

Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн түүхэн 40 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй ‘Уурхайчин эмэгтэйчүүд-Хөгжлийн төлөө Үндэсний чуулганы үйл ажиллагаа Эрдэнэт хотноо эхэллээ.  Тус чуулганд манай улсын уул уурхайн салбарын 400 гаруй төлөөлөгч эмэгтэйчүүд оролцож байна. Өнөөгийн монгол орны хөгжил дэвшлийн тэргүүлэх салбар болсон уул уурхайн асуудлууд, цаашдын зорилтыг хамтдаа тодорхойлж, хэлэлцэхээр УИХ-ын эмэгтэй гишүүд хүрэлцэн иржээ. Тэд чуулганы нээлтийн ажиллагаанд хэлсэн мэндчилгээндээ уурхайчин эмэгтэйчүүдийн хүнд хүчир хөдөлмөр эрхлэлтийн талаар хөндөж, тэдний нмийгмийн асуудлыг шийдвэрлэхэд өөрсдийн дуу хоолойг төр засгийн хэмжээнд хүргэж буйгаа онцлов.

Мөн чуулганыг нээж Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагч Д.Батлут нар уурхайчин эмэгтэйчүүддээ мэндчилгээ дэвшүүлэв. ‘Уурхайчин эмэгтэйчүүд-Хөгжлийн төлөө Үндэсний чуулганаар уул уурхайн салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоо, хөгжлийн чиг хандлага, эмэгтэйчүүдийн манлайлал, эрх зүйн орчин эмэгтэйчүүд зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлж,  сайн туршлагаа хуваалцаж солилцох юм. Уг чуулганы үйл ажиллагааг төвийн болон орон нутгийн хэвлэл мэдээллийн 60 орчим сэтгүүлчид сурвалжилж байгаа аж.

Эх сурвалж: www.erdenettoday.mn

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-04-17 66.181.176.212

Ingej emegteichyyd ni tusdaa chuuldgiig bolimoor yum. Er em jalga dov ygyi byr tarj gyitslee.

Avatar

лексус 570ын цуглаан 2018-04-17 122.201.24.173

Эрдэнэтийн соёлын төвийн үүдэнд арваад лексус 570 сойлттой байсан. Ийм учиртай байжээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж