Ц.Нямдорж: Миний ой санамж хэвээрээ шүү

Хуучирсан мэдээ: 2018.04.17-нд нийтлэгдсэн

Ц.Нямдорж: Миний ой санамж хэвээрээ шүү

Ц.Нямдорж: Миний ой санамж хэвээрээ шүү

УИХ-ын Төсвийн байнгын хороогоор  Монгол хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу “Хүүхдийн мөнгө” олгох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Энэ тогтоолын төсөл нь хүүхдийн мөнгийг 100 хувь олгох тухай асуудал юм. Гэвч гишүүд дэмжээгүй бөгөөд хүүхдийн мөнгийг 80 хувьд олгох нь хамгийн зөв шийдвэр гэж үзэж байгаагаа илэрхийлэв.

Хуулийн төслийг хэлэлцэж байх үед Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нэлээд бухимдаж “УИХ-ын гишүүд, төрд алба хашиж байгаа хүмүүс улс төрийн зорилгоор худлаа ярьдагаа болчихмоор байгаа юм. Ч.Сайханбилэг 2016 оны улсын төсөвт хүүхдийн мөнгийг 40 хувьд олгоно гэж батлуулсан. Тэр үед одоо танилцуулга хийсэн З.Энхболд УИХ-ын дарга байсан. Он гарсны дараа хүүхдийн мөнгийг 100 хувьд нь олгоно гэж хэлээд төсөвт тодотгол хийлгүй хүүхдүүдэд мөнгө олгосон. Дараагаар нь дахиад хүүхдийн мөнгийг тодорхой хувьд олгосон. Түүх нь ийм юм. Өнөө маргаашаа бодож худлаа ярьдагаа болчих. Одоогийн АН-ын дарга С.Эрдэнэ Хөдөлмөрийн сайд байсан. Тэр үед мөнгөгүй гээд айлын хөргөгч, телевиз тоолоод явж байсан.  Өнөөдөр 5000 малтай малчин 20 мянган төгрөгөөр яах юм. Хаана хаанаа худлаа хэлдгээ больчих. Та нар ой санамжаа больчихсон байхыг үгүйсгэхгүй. Миний ой санамж хэвээрээ. Улс төрийн зорилгоор ард түмнээ басамжлахаа боль” хэмээн гишүүдийг зандарсан юм.

Т.НОМИН 
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж