Н.Жокович эхний өрсөлдөгчөө буулгаж авлаа

Хуучирсан мэдээ: 2018.04.17-нд нийтлэгдсэн

Н.Жокович эхний өрсөлдөгчөө буулгаж авлаа

Н.Жокович эхний өрсөлдөгчөө буулгаж авлаа

Мэргэжлийн талбайн теннисний эрэгтэйчүүдийн АТР-н мастерс ангиллын Монте Карло мастерс тэмцээн өчигдөр эхэлсэн. Энэ удаагийн тэмцээнд АТР-н чансааг тэргүүлэгч Испаний теннисчин “шороон кортны хаан” хочит Р.Надал, экс АТР-н №1 теннисчин Н.Жокович нарын шилдгүүд өрсөлдөж байна. Мөн бэртлийн улмаас хэсэг хугацаанд талбайн гадна байсан Японы К.Нишикори, Канадын М.Раонич нарын шилдгүүд ч оролцож байна.

К.Нишикори тэмцээний 1-р шатанд хүчтэй өрсөлдөгч Т.Бердихийг буулгаж аваад байгаа бол Сербийн алдарт теннисчин Н.Жокович мөн өрсөлдөгчөө хожиж 2-р шатанд шалгарлаа. Н.Жоковичийн эхний өрсөлдөгч нь нутгийн тамирчин Д.Лайович байсан бөгөөд 2 сетэд 6-0, 6-1 харьцаатай буулгаж авсан.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж