Лондон хөнгөн атлетикийн ДАШТ-ий эрхийн төлөө

Хуучирсан мэдээ: 2011.08.19-нд нийтлэгдсэн

Лондон хөнгөн атлетикийн ДАШТ-ий эрхийн төлөө

Ирэх жил зуны 30 дахь удаагийн олимпийн наадмыг хүлээн авахаар бэлтгэлээ хангаж буй Лондон хот 2017 оны хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөхөөр шийдсэн тухай Их Британийн хөнгөн атлетикийн холбоо албан ёсоор мэдэгджээ. Чанар чансаа, цар хүрээгээрээ олимпийн наадам болоод хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дараа бичигдэх хөнгөн атлетикийн ДАШТ-ийг Лондон хотын Олимпийн цэнгэлдэхэд хүлээн авах эрхийн төлөөх өрсөлдөөнийг Британийн Засгийн газар болоод Лондон хотын мэр Борис Жонсон нар дэмжин ажиллах болно гэжээ. Лондонгийн олимпийн зохион байгуулах хорооны тэргүүн Себастьян Кое энэ сарын сүүлээр БНСУ-ын Дэгү хотноо болох дэлхийн аваргын үеэр IAAFбуюу Олон улсын хөнгөн атлетикийн холбоонд хувийн журмаар хүсэлтээ тавих бөгөөд эцсийн шийдвэр ирэх арваннэгдүгээр сард гарах юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж